УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барьж буйгаа өнөөдөр танилцууллаа.
Улсын төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Сургууль, цэцэрлэг барихын тулд дунджаар 2 тэрбум төгрөг газар чөлөөлөхөд зарцуулдаг. Улмаар бүтээн байгуулалтын ажил 2-3 жилээр хугацаа алддаг байдал нийтлэг гарч байгаа тул Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан байна.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийтийн эзэмшлийн газар, сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн талбайд дур мэдэн барилга барих, орц гарцыг хаадаг явдлыг таслан зогсооно гэж хуулийн төслийг боловсруулсан гишүүд онцолж байв. Мөн орон сууцны гадна талбайд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхдээ оршин суугчдаас санал авдаг байх зохицуулалтын Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж өгчээ.
Г.Жүгдэр