Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал амжилттай зохион байгуулагдлаа

2021-10-3
1060

Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр буюу 10 сарын хоёрны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын Ж.Батсуурь, Н.Ганибал болон Сүхбаатар аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Т.Ганди болон тус нутгаас төрөн гарсан гарсан урлаг соёл, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагын төлөөлөл зорин ирж оролцлоо.

Хурлын эхэнд Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөж буй зарим төсөл хөтөлбөрөө танилцуулав.

Үүний дараа Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга болон шинэ бүтэц бүрэлдэхүүнийг баталлаа. Ирэх таван жилд ажиллах Нутгийн зөвлөлийн даргаар У.Отгонбаярыг
ажиллуулахаар сонгосон бөгөөд тэргүүн дэд даргаар Г.Чинтөмөр, ажлын албаны даргаар Ц.Баярбаатар нарыг тус тус сонгосон бол Эрүүл мэнд, Боловсрол, Бизнес-Хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжил, Хэвлэл мэдээлэл зэрэг 13 салбар нэгжийг төлөөлөн ажиллах 13 дэд даргыг мөн батламжиллаа. Түүнчлэн сум бүрээс нэг хүн сумаа төлөөлөн нутгийн зөвлөлд тэргүүлэгчээр ажиллах аж.

Хурлын төгсгөлд өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Бадам, Ч.Улаан, М.Зоригт нарын хүмүүст хүндэтгэл үзүүллээ.

Уг уулзалтаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилгыг сүхбаатарчууд манлайлан хэрэгжүүлэх уриалгыг мөн гаргасан юм.

Сүхбаатарын Өнгө Сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.