Энэ сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 34, II тунд 117, нэмэлт сэргээх тунд 772, нийт 923 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2915 (24.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66889 (75.3 хувь), 16-17 насны 26290 (77.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 3-ны Ням гарагт Улаанбаатар хотод суурин 15 цэгт 23 багийн 112 эмч, ажилтан ажиллаж, 2014 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.