Хятадын эрчим хүчний хомсдол: Засгийн ухаан гүйж, нүүрснээсээ "од шүүрч" чадах уу

2021-10-2
8998

БНХАУ-д нүүрсний хомсдлын улмаас эрчим хүчний хямрал хэдэн өдрийн өмнөөс үүсээд буй.  Ялангуяа урд нутгийн Жилинь  зэрэг 20 гаруй муж хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрч, зарим албан газрууд лааны гэрэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гар утасны сүлжээ ч доголдож эхэлсэн юм.  Түүнчлэн эдийн засаг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрүүд ч тоног төхөөрөмжүүдээ унтрааж, ажилчдаа богиносгосон цагаар ажиллуулж байгаа гэнэ.  Хамгийн ноцтой нь  үүнийг дагаад үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарууд доголдон удааширч байгаа нь олон сөрөг үр дагавар дагуулж болзошгүй байна.

Энэ хямралыг зөөллөж  эрчим хүчний хангамжаа тасалдуулахгүйн тулд Бээжин Оросын эрчим хүчний компаниудаас экспортоо нэмж туслахыг хүссэн байна. Тухайлбал, Оросын эрчим хүчний монополь экспортлогч компани Интер РАО өнгөрсөн Лхагва гарагт Хятадын талаас эрчим хүч яаралтай нийлүүлэх хүсэлт хүлээж авснаа мэдээлжээ.

Хятад улс нийт эрчим хүчнийхээ талаас илүү хувийг нүүрснээс гаргаж авдаг. Гэвч сүүлийн үед нүүрсний нөөц багасч одоо 20 хүрэхгүй хоногийн нөөцтэй байгаа нь түүхэн дэх хамгийн бага хэмжээ юм байна.  Зарим албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоо байгаа нөөц нь улсыг ердөө хоёр долоо хоног тогтой байлгаж хүрэхтэй үгүйтэй байгаа аж.

БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлт буурч үнэ нь эрс өсчээ. Зарим мэдээллээр эрчим хүчний нүүрсний үнэ хоёр дахин өссөн гэх мэдээлэл бас байна. Харин  Zhengzhou биржид эрчим хүчний нүүрсний үнэ 5.3 хувиар өсөж, тонн нь 1297 юань хүрсэн гэжээ.

Сүүлийн мэдээллээр БНХАУ-ын Засгийн газар Төрийн өмчит эрчим хүчний компаниуддаа хандан "Ямар ч үнээр хамаагүй өвлийн эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх"-ийг мэдэгдэж, үүрэг даалгавар болгосныг эх сурвалжууд мэдээлж байна.  

Дотооддоо үүссэн энэ хямралыг тогтворжуулахын тулд ОХУ, Монгол, Индонез улсаас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Жилинь мужийн захирагч уриалсан байна. Тэрбээр нүүрсний нийлүүлэлтийг хангахад хэд хэдэн нийлүүлэлтийн суваг бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Урд хөршид нүүрсний хэрэгцээ болон үнэ ингэж өсөөд байна. Энэ бол Монгол Улсын хувьд атгаж авах боломж гэдэг нь тодорхой. Учир нь нүүрсний экспорт   эдийн засгийн гол зүтгүүр болж,  зэсийнхээс даваад буй. Үүнд саад болж байгаа нь цар тахал. Гэхдээ халдвараас илүү бидний урагшгүй үйл ажиллагаа.

Экспортынхоо гол гарцын  бүс нутгийн халдвар хамгааллын дэглэмийг хангаж чадаагүй, УОК “эдийн засаг” гэх нэрийн дор  халдвар хамгааллын дэглэмийг бүр зөнд нь орхисноос халдварын тархалт  буурах биш нэмэгдээд байна.

Үүний улмаас урд хөрш хэдийгээр хэрэгцээ нь их байгаа ч гэсэн халдвараас сэргийлж хилээ хэд хэдэн удаа хаасан. Энэ хэрээр нүүрсний экспорт тасалдаж, Монгол улс экспортын орлогоо алдсаар ирлээ.   Өөрөөр хэлбэл, Засгийн газар  эдийн засаг гэж ярих хэрнээ эдийн засгаа өөрсдөө  сөхрүүлсээр ирлээ. Бүхнийг вакцинд даатгаж, вакцинжуулалтаа дагалдуулан хийх халдвар хамгаалалтын менежментийг ор тас  орхигдуулснаас үр дүн гэх юмгүй болчихож байгааг халдварын өнөөгийн байдлаас харж болно.

Монгол Улсын нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Ялангуяа нүүрснээс. 

Урд хөршид бий болоод байгаа  энэ боломжийг ашиглаж, нүүрсээ “чулуу” болгоход  Засгийн газрын “гүйх ухаан” одоо л хэрэгтэй байна.  

2021 онд төлөвлөснөөр бол Монгол Улс 28.5 сая тн нүүрс экспортлох зорилготой байсан.Харин хүлээгдэж буй гүйцэтгэлээр 15.9 сая тонн нүүрс гаргана гэсэн тооцоолол байна.  Ер нь бол гаргаж л чадаж байвал эрэлт нь их, үнэ нь өндөр байна.   Ийм үүлэн чөлөөний нар шиг үе тийм ч удаан үргэлжлэхгүй байх.  Ашиглаж чадвал од шүүрэх цаг ирчихээд байна даа.

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.