"Д.Отгондалай, С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхийн тулд $250 мянга хүртэлх хахууль өгсөн байж болзошгүй"

2021-10-1
443

“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа.

Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна. 149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ.

Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв. Хуудуутай тоглолтын тоог нарийвчлан тогтоох боломжгүй ч 11 орчим тоглолт байж магадгүй гэж мэдэгдлээ.

Эдгээр тулааны тоонд 56 кг-ийн шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), -91 кг-ийн финал Оросын Евгений Тишенко, Казахстаны Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ.

Түүнчлэн Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхийн тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль өгсөн байж болзошгүйг Макларен хэлэв.

Энэхүү тайланд AIBA-гийн бий болгосон шүүлтийн “соёл”, шүүгч нар энэхүү “соёл”-ыг хэрхэн дуулгавартай дагаж мөрдөн Риогийн олимпын боксын тэмцээнийг сүйтгэсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. Шүүлтийн “соёл”-ыг бий болгож, тоглолтын үр дүнг өөрчилдөг байсан гол хүмүүс нь Ү Чин Коу, Карим Боузиди нар байсан хэмээн Макларен хэлэв. Шалгалтын үр дүнд үндэслэн хэрэгт холбогдсон шүүгчдэд сахилгын шийтгэл оноож магадгүй гэжээ.

Шударга бус шүүлт Риогийн олимпоос өмнө, бүр Лондоны олимпоос эхтэй байж магадгүйг тайланд дурдсан байна. Тус тайланд “AIBA-гийн одоогийн тэмцээний шударга байдлыг хангахын тулд өргөн хүрээний шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн дүгнэжээ.

Харин AIBA-гийн одоогийн ерөнхийлөгч Умар Кремлев “Профессор Макларенийг бид ажилд авсан. Бидэнд нуух зүйл байхгүй. Бид залилан мэхлэх арга хэмжээнд оролцсон хүмүүст арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МҮОХ






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.