“Монгол Кувейт байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирлаар Х.Ерхуланыг томиллоо

2021-9-30
2680

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 9-р сарын 24-ний өдрийн 387 тоот тогтоолоор “Монгол Кувейт байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирлаар Х.Ерхулан томилогдлоо.

 Х.Ерхулан нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р арван жилийн дунд сургуулийг 1998-2008 онд, Хууль Сахиулахын их сургуулийг 2008- 2013 онд Эрх зүйч Бакалавр, ‘‘Сан их сургууль’’-ийг 2014-2016 онд Бизнесийн Ухааны магистр, Удирдлагын академийг 2017-2019 онд Төрийн захиргааны удирдлагаар тус тус төгссөн. Х.Ерхулан нь Улсын Их Хурлын Тамгын газар болон Барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл 2007 оны 11 сарын 28 ны өдөр Кувейт улсад айлчлах ажлын айлчлалын үеэр Кувейт улсын Засгийн газартай “Байгаль орчин хамгаалах” салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар одоогийн “Монгол Кувейтийн судалгааны төв” байгуулагдах эхлэл тавигдаж байсан. 2008 онд Улаанбаатар хотоос 33км зайд орших Богд хан уулын Түргэний ам гэх газарт эзэмшлийн зориулалттай 13.6 га, барилга байгууламжийн зориулалттай 3.5 га газарт анхны бүтээн байгуулалтын шавыг тавьж 2015 оны 10-р сарын 5-ны өдөр Засгийн газрын 100 тоот тогтоолоор Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан уг объект "Монгол Кувейтийн Байгаль хамгаалах төв" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон.

Тус төв нь - Сургалт, судалгаа, хурлын үйл ажиллагаа зохион байгуулахад зориулагдсан 100 хүний суудалтай хурлын заал, 40 хүний суудалтай иж бүрэн тоноглогдсон хурлын танхим, 40 хүний суудалтай сургалтын танхим,  Хөрсний чиглэлээр судалгаа хийх боломжтой лаборатори, Нэн ховор ургамал тарималжуулах, суулгах, турших боломжтой хүлэмж, 28 хүний ор бүхий зочид буудал, Гадаад болон дотоодын зочдод түрээслэх боломжтой 8 хаус зэрэг материаллаг бааз бүхий хүчин чадалтайгаар Байгаль орчин аялал жуучлалын судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа, жишиг эко аялал жуулчлалын мэргэшсэн үйлчилгээг олон улсын жишигт хүргэн тэдэнтэй өрсөлдөх чадвар бүхий байгууллага байх зорилгоор байгуулагдсан.

Кувейт Улсын Засгийн газраас Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлд найман сая ам.доллар, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байсан. Мөн Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргаж байжээ. 2016 оны 8 дугаар сард Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 60 мянган ам.долларын тусламж, үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулж 35 айлын орон сууцны хотхон барихад 277.835 ам долларын тусламжийг тус тус үзүүлж байсан юм.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.