Афганистаны шоронгоос суллагдсан хүн амины хэрэгтнүүд эмэгтэй шүүгчдийг мөшгөж байна

2021-10-1
4652

Өнгөрөгч наймдугаар сард Талибчууд Афганистанд эрх мэдлийг гартаа авсны дараа ял эдэлж байсан олон мянган хоригдлыг сулласан бөгөөд тэдний ихэнх нь хүн амины хэрэгтэй алуурчид байжээ. Тиймээс тус улсад шүүгчээр ажиллаж байсан эмэгтэйчүүд өшөө авахаас айж, зугтаж, нуугдахаас өөр аргагүй болсон байна.

Тэдний нэг шүүгч эмэгтэй ярихдаа “карьерынхаа туршид хүчирхийлэл, аллага, эрүүдэн шүүх зэрэгт буруутай олон зуун эрчүүдийн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргийг шүүж байсан”гэжээ.Талибчууд гэмт хэрэгтнүүдийг шоронгоос сулласанаас хойш хэдхэн хоногийн дараа түүнд үхлийн аюул заналхийлж эхэлжээ.  Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ хамт тэр даруй гэрээсээ зугтахаар болжээ.

Тэрбээр ярихдаа “Машинаар хотоос гарахдаа танигдахгүйн тулд бурка зүүсэн байсан. Аз болоход бид Талибаны бүх шалган нэвтрүүлэх цэгийг давсан"гэжээ. Тэднийг явсны дараахан түүний байшинд талибаны зэвсэглэсэн дайчид ирсэн гэж хөршүүд нь дуулгажээ. Тэд хэнийг хайж ирсэн нь тодорхой.

Шүүгчээр ажиллаж байсан өөр нэг Афган эмэгтэй хэлэхдээ“эхнэрээ хөнөөсөн ялтан шоронгоос суллагдсаныхаа дараа түүнийг ална хэмээн заналхийлдэг байсан” гэжээ. Тухайн үед тэр заналхийллийг ноцтой хүлээж аваагүй ч талибууд засгийн эрхэнд гарсны дараа заналхийлсэн дуудлага  байнга ирж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхдагч байсан 220 гаруй шүүгчид нуугдаж байна. Тэд утасны дугаараа сольж, нуугдаж амьдарч байгаа бөгөөд байнга нүүх шаардлагатай болдог. Тэдний амьдарч байсан байшинд талибчууд ирж хуучин эзэд нь хаана байгааг асууж сурагласан гэдгийг хөршүүд болон найз нөхөд нь мэдээлжээ.Ингэхээр талибууд тэднийг мөрдөж мөшгөсөн хэвээр байгаа ажээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.