Хэлэлцээ хийх АНУ-ын санал бол тэдний дайсагнасан бодлогын халхавч юм гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын нэг танхимтай парламент буюу Ардын дээд хурлын депутатуудын 14 дэх удаагийн сонгуулийн тавдугаар чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.
Вашингтон урьдын адил Пёньяны эсрэг дайсагнасан бодлого баримталсаар байгаа бөгөөд АНУ-аас цэргийн аюул учирсан хэвээр байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Ардын дээд хурлын чуулганы хуралдаан есдүгээр сарын 28-нд эхэлжээ. Хуралдааны нээлтэд хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рён Хи, сайд нарын танхимын дарга Ким Док Хун нар оролцсон байна. Харин Ким Жөн Ун нээлтэд оролцоогүй бөгөөд депутатууд хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, дотоод бодлогын асуудлыг хэлэлцжээ.
Montsame.mn