“Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайд алдагдсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар илрүүлэн 25 настай Э-г холбогдуулан шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэд, жолооч нарыг тээврийн хэрэгслээ хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй, зориулалтын зогсоолд байршуулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.