ХАЛАМЖИЙГ ХАВТГАЙРУУЛАХГҮЙ: Дэмжиж байна, гэхдээ дээрээсээ эхлэ

2021-9-30
4110

Өчигдөр Сангийн сайд 2022 оны төсвийн ерөнхий зураглалыг мэдээллээ. Өнөөдөр бүр нарийвчилж ярина гэсэн. Сайдын хэлснээр найман чиглэлээр төсвийн шинэчлэл хийнэ гэжээ. Тэр шинэчлэлээ

-Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.

-Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино

-Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна

-Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна гэж тодотгов.

Энэ дурдагдаж буй шинэчлэлээс халамжаас хөдөлмөрт, хотын түгжрэл хоёрыг эс тооцвол урьд өмнө нь бас л нэг иймэрхүү ерөнхий лоозогнол яригдаж л байдаг. Хэрэгждэг нь хэд юм гэхээс.

Улаанбаатарын түгжрэлийг багасгахад жил бүр улсын төсвөөс хагас их наяд шахам буюу 430 орчим  тэрбум төгрөгийг зарцуулна гэж байгаа. Зам барих юм уу, нийтийн тээврээ шинчлэх үү, дүүжин зам уу... Хэрхэн яаж гэдэг нь тодорхойгүй.

Харин халамжаас хөдөлмөрт гэдгийг бол хоёр гараа өргөн дэмжинэ.Тэр дундаа хөдөлмөрийн насны эрүүл саруул хүн халамж хүртээд сууж байна гэдгийг ойлгоход бэрх. Амьдрал баян гэгчээр шалтгаан байдаг л байх.

Халамжтай холбон дурдахад хэдхэн хоногийн өмнө “халамжаа хасах гэж байгаа бол толгойноосоо эхлэ” гээд УИХ-ын гишүүдийг тухайлан дурдсан сануулга цахим орчинд идэхтэй явагдсныг анзаарсан байх.  Энэ ч бас хоёр гараа өргөн дэмжих асуудал мөнөөс мөн. Дээрээсээ үлгэрлэж эхэлбэл нийгэм даяараа дагана.

Яг үнэндээ  төрийн өндөр албан тушаалтнууд жирийн иргэдээс илүү элдэв эрх ямба эдэлдэг. Энэ нь угтаа халамжийн халхлагдсан хувилбар.  Аль 1990 онд “хойтох”-ыг уншсан тусгай хангамж хэмээх халамжийн нэгэн төрөл одоо ч үргэлжилж байна гэсэн үг.

Иргэдийн эгдүүг хүргэдэг ийм халамж нь УИХ-ын гишүүдийн утасны мөнгө, унааны зардал, тойрогт ажиллах томилолт гэхчлэн цааш нэрлэгдэнэ.  Хэрэв эрхэм гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал хэдэн  саяаас өгсөөд хэдэн тэрбум хүртэл төгрөгийн орлого,  хадгаламжтай хөрөнгөлөг хүмүүс. Арай ч утасныхаа зардлыг төрөөс даалгаад байхаар тэнхэлгүй хүмүүс биш.

Улсынх нь эдийн засаг сул сульдаатай байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ утасныхаа зардлаас эхлээд  өөрөө төлье гэж эх оронч санаачлага гаргаж байгаа төрийн түшээг харсангүй.

Түүнчлэн хуулийн  төсөл боловсруулсан хэмээн 20 сая ч бил үү төгрөг авдаг гэх яриа бий. Яг нарийн тоо тодорхойгүй. Тойргийн мөнгө ч гэж бас яригддаг.

УИХ-ын гишүүдийн энэ мэт албаны үгээр илэрхийлэгдэж, даргын давуу эрхээр хүртдэг  далд халамж аймаг, нийслэлийн ИТХ-д халдварлаж, сонгогчдынхоо төлөө чөмгөө дундартал ажиллах амлалттай төлөөлөгчид маань улсаас  хэдэн саяар тоологдох урамшуулал авдаг болсон. Энэ мэтээр зүгээр л хийх ёстой ажлаа хийсний төлөө цалингаасаа гадна урамшуулал хүртдэг жишиг нь аль ч талаас нь эргүүлж тойруулж хараад “халамж” л гэж уншигдана.  

Жавхлан сайдын “шнэчлэлт” гэж нэрлэж байгаа дотор уул овоо шиг овойж оцойсон төсвийн  урсгал зардлын хэмнэлт хэр туссаныг хэлж мэдэхгүй.

Төрийн байгууллагуудын байшин сав нь “үүл тийшээ дээвэр тулж, уул тийшээ хаяа” тэлэн томорч байна. Энэ том савыг дүүргэхийн тулд орон тоогоо нэмнэ, өрөө тасалгаагаа томсгож, тэнд суудаг дарга нь тал шиг цэлийсэн том өрөөн дотор таримал ганц мод шиг торойж харагдах нь холгүй.

Энэ хэрээр халаалт цахилгаанаас эхлээд урсгал зардал нь “урсаж” өгнө. Ийм мэтийн асуудлаас л тэр  төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах  шинэчлэлт эхлэх ёстой байх.

Тэгснээс төсвийн хэмнэлт гээд дарга нарынхаа тойргийг давж харж, жирийн иргэдийнхээ  буйран дээрээс жижиг чулуу түүх маягаар ажиллавал шинэчлэлт биш болно.

 

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.