
ХААН банк үйлчлүүлэгч нартаа зориулж шинэ апплакейшн буюу интернет банкны үйлчилгээг гаргаад байгаа. Шинэчилж урагшилж, хэрэглэгчдэд илүү өргөн боломж олгож байгаа нь сайн хэрэг. Гэвч шинэ апплакейшн тухайд хэрэглэгчид сэтгэл дундуур байна. Үүнийг цахим орчин дахь жиргээ болон үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс анзаарч болхоор байна. Товчхондоо бол хэрэглэгчдийн зүгээс өмнөх хувилбараасаа дордуулж, “нуухыг нь авах гэээд нүдийг нь сохлов” гэгч боллоо хэмээн санаа бодлоо илэрхийлжээ.
Шинэ апплакейшныг юуны өмнө хэтэрхий удаан бас дэндүү нүсэр, ойлгомжгүй болсон гэж шүүмжилж байгаа юм. Хэрэглэгчдийн хувьд түргэн шуурхай, төвөггүй байх шалгуурыг л чухалчилна. Хэрэглэхэд ойлгомжтой байна гэсэн шүүмжлэл ч олон байна. Гэтэл ийм чанар ХААН-ы шинэ интернет банкны үйлчилгээнд дутагдаад байгааг нэгэн хэрэглэгчийн “Гацна.Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, үнэн хогийн. Яг л гөлөг төөрүүлэх гээд байгаа юм шиг” гэсэн жиргээнээс харж болно.
Мөн зарим хэрэглэгч нар “энэ апплакейшн хүнээ бус өөр зүйлд анхаарсан, хэнд ч хэрэггүй юмаар дүүрсэн” гэжээ. Энэ нь хэрэглээ бага олон юмыг нэг дор бөөгнөрүүлсэн нь тэр гацааны шалтгаан болж байхыг үгүйсгэхгүй.
Нэг иймэрхүү янзтай, хэрэглэгчдийн таашаал дундуурхан байдлаар ХААН-ы шинэ интернет банк 10 дугаар сарын 1-ээс хэрэглээнд гарах гэж байна.
Аливаа шинэ бүхэн эхлэхдээ энэ янзаар хэрэглэгчдийн шүүмжлэлтэй тулгардаг нь үнэн. Нөгөө талаасаа шинэчлэл гэдэг талаас нь бас буруутгах аргагүй.
Гэхдээ хэрэглэгчид бол ХААН-ы хаан. Тиймээс тэдний шүүмжлэл, санал бодит байдлын хэтрүүлэггүй илэрхийлэл гэдгийг ХААН банкныхан ойлгож илүү боловсронгуй, хэрэглэгчдийн таашаалд нийцэх байдлаар сайжруулна гэдэгт итгэж байна. Хэрэв эс тэгвээс 10 дугаар сарын 1-ээс хэрэглэгчдийн дунд бөөн төөрч мунгинасан, самуурсан, гацсан, ажил үйлчилгээ ньсаатсан бас нэг бухимдал үүсч магадгүй байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал