Зэв

2021-9-30
1509
Сэцэн, Монголын нууц товчоон дахь хүмүүсийн зураг, Бээжин, 1989
 
          Их Монгол улсын үеийн улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин.

 Зэвийн жинхэнэ нэрийг Зургаадай гэдэг. Уул нь Тайчууд аймгийн харьяат мэргэн харваач хүн байжээ. 1201 онд болсон Хүйтэний байлдаанд Чингис хаан Тайчууд аймгийг бүрэн ялсан боловч харин өөрийн хүзүүнд зэвийн шарх авжээ. Байлдааны дараа Сорханшар, Зэв нар Тэмүжинд нийлэн иржээ. Чингис хаан тэднээс хүзүүг нь харвасан хүн хэн болохыг асуусанд Зургаадай босч өөрөө харваснаа үнэн мөнөөр нь хэлж хэрвээ амийг нь өршөөвөл үнэнчээр зүтгэхээ илтгэсэн байна. Чингис хаан түүний шударга зан чанарыг ихэд үнэлж Зургаадай нэрийг нь халж “Зэв” хэмээх нэр соёрхож, шадар үйлчлэн явахыг зарлиг болгожээ. Ийнхүү Зэв бээр Чингис хааны дэргэд үйлчилж аравтын ноён, зуутын ноён болж 1206 он буюу Их Монгол улс байгуулагдсаны дараа мянгатын ноёноор томилогджээ.

Зэв Чингис хааныг дагалдан Хэрэйд, Найманыг төвшитгөх дайнд оролцож үлэмж их гавьяа байгуулсан бөгөөд 1211, 1214 онд Алтан улсыг дайлсан хоёр удаагийн аян дайнд  гавшгайлан оролцож хүнд чухал гавьяа зүтгэл байгуулжээ. 1218 онд Чингис хааны зарлигаар хоёр түмэн их цэрэг дайчилж Хар Кидан улсыг байлдан уран арга болон цэргийн хүчийг хослуулан хэрэглэж төвшитгөн эзлэв. 1219 онд Сартуулыг дайлах аян дайнд хошуучлан явсан бөгөөд 1222 онд Сүбээдэй баатрын хамт Оросын нутагт нэвтрэн 1223 оны Калка голд болсон дайнд гурван түмэн цэргээрээ Орос болон Куманы найман түмэн цэргийг ихэд ялж, Оросын зургаан гүн, 79 хэргэмтнийг мөхөөсөн байна. Тийнхүү өрнө даяар Зэв, Сүбээдэй жанжны алдар ихэд мандаж зарим нь сонсмогц буруулан зугтааж байсан буюу байлдахгүйгээр буун өгч байжээ. 1223 онд Болгарын цэргийг байлдан ялж, 1224 онд Чингис хааны их цэрэгтэй нийлсэн байна. Ингээд Ханлин улсыг тогтоогоод зүүн тийш буцах замдаа өвчнөөр нас баржээ. (А.Пунсаг) 

Ашигласан ном зохиол

Лу.Алтан товч, УБ., 1990.

Монголын нууц товчоон

Судрын чуулган (монгол хэлээр)

Юань улсын судар (хятад хэлээр)

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Алтаншаа Н., Монголчуудын өчигдрийн мөр, Хөх хот, 1993

Буянхүү, Монгол түүхийн толь бичиг - Эртний боть, Хөх хот, 2010 

Ван Мандаа, Монголын түүхийн толь, ӨМАХХ, 1999

Монгол судлалын нэвтэрхий толь - Эртний түүх, Хөх хот, 2010

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Зургаадай
Хамаа бүхий үг Их Монгол улс, Чингис хаан
Төрөл Түүхэн хүн
Цаг үе Их Монгол улс
Хэний хаанчлалын үед Чингис хаан
Салбар, чиглэл Түүх
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Нохой, хүлэг
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр Тодорхойгүй
Нас барсан он, сар, өдөр 1224 он
Овог, аймаг Бэсүд
Төрсөн газар Бурхан Халдун
Албан тушаал Мянгатын ноён

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.