Х.Нямбаатар: 0.07 га-гаас бусад төрлийн газрыг дуудлага худалдаагаар олгоно

2021-9-29
604

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна.

Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сум дүүргийн, аймаг нийслэлийн газрын албанд очилгүй иргэд өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болно.

Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна.

  1. Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно.
  2. 0.07 гагаас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.
  3. Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно.

Ирэх оны нэгдүгээр сард Трансперенис интернейшнл байгууллагаас Монгол Улсын авлигын индекс гарна. Бид энэ онд 180 орноос 118-д жагссан. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго.

Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ.

Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулахаар ажиллаж байна" гэв.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулан "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноогоод байсан. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон.

Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна.

С.Зориг агсантай холбоотой гурван хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна" хэмээв.

Мөн Оюу-Толгойн ажлын хэсгийн талаар "Оюу-Толгойн ажлын хэсэг долоо хоног бүр хэлэлцэж буй. Энэ хэлэлцээр урт хугацаанд явагдана. Үүнтэй холбоотой арбитрын маргаан Лондонгийн арбитрын шүүхэд бий. Монголын улсыг хариуцагчаар татсан. Хариуцагчаар Рио Тинтог татан оруулах хурал удахгүй болно" гэсэн мэдээллийг өглөө.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.