
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Шинжлэх ухааны судалгаа үхлийн хөндийгөө давж гарах ёстой юм билээ. Гэтэл манайд жилийн төсөв нь 20 сая төгрөг зарцуулдаг. Харамсалтай нь энэ нь тендерийн ченжээр дамждаг буруу тогтолцоонд байсан учраас энэ тогтолцоог шинэчилнэ. Цаашид залуу эрдэмтдийг тэтгэлгээр дэмжих, үр дүнд суурилсан санхүүжилтийн хөтөлбөрт суурилна.
Лабораторийн тооллого хийхэд 70-80 хувь нь социализмын үеийн төхөөрөмжөө сольж чадаагүй байна. Нийт 5 сая ам.долларын шинэчлэл хийсэн лаборатори ч ажиллахгүй нөхцөл байдалтай байна.
Хүрээлэнгийн газрууд маш их алдагдсан. Иймд хүрээлэн, их дээд сургуулийн газруудыг тусгай хэрэгцээнд авахаар боллоо.
Дулааны техник технологи, экологийн хүрээлэн, Ой мод сургалт судалгааны хүрээлэн, Технологийн хүрээлэнг сэргээж, шинээр Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг байгуулахаар болжээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал