Фумио Кишида Японы эрх баригч намын даргаар сонгогдов

2021-9-29
392

Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо.

Тэрбээр намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г нь авч ялжээ. Түүний өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан байна. Ийнхүү Кишида Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, удахгүй Японы 100 дахь Ерөнхий сайд болно.

Сонгуульд Коно, Кишидагаас гадна өмнө нь хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байсан Санаэ Такаичи, Сейко Нода нар оролцсон боловч эхний шатанд хангалттай санал авч чадалгүй хасагдсан байна. Засгийн газрын шинэ тэргүүнд нэр дэвшигчийг батлах парламентын чуулган 10 дугаар сарын 4-нд болно.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан ЛАН-ын даргыг сонгох сонгууль болсон юм. Тэрбээр өнгөрсөн жил Шинзо Абэг эрүүл мэндийн шалтгаанаар огцорсны дараа энэ албан тушаалыг хашиж эхэлсэн билээ. 

Фумио Кишида 1957 онд  (64 настай) удам дагасан улс төрчдийн гэр бүлд төрсөн байна. Түүний өвөө болон эцэг нь ЛАН-ын гишүүд бөгөөд Японы парламентад сонгогдож байжээ. Кишида Японы нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Васэда их сургуулийн хуулийн сургуулийг дүүргэжээ. 1993 онд тэрбээр ЛАН-аас парламентын гол танхим болох доод танхимд анх сонгогдсон байна. 

2007-2008 онд Кишида Окинава ба Хойд нутаг дэвсгэрийн (Өмнөд Курилын арлуудыг Японд ингэж нэрлэдэг) сайдын албан тушаалыг хашжээ. 2012 оны 12 дугаар сараас 2017 оны наймдугаар сар хүртэл Шинзо Абэгийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь тэрбээр ЛАН-ын улс төрийн зөвлөлийг удирдсан байна. Энэ үеэс хойш Кишида өөрийгөө намын даргад нэр дэвшигчээр идэвхтэй сурталчилж байв. Гэсэн хэдий ч Абэг өнгөрсөн онд огцорсны дараа Ёшихидэ Сүга ЛАН-ын дарга болжээ.

Кишида нам дотроо парламентын 46 гишүүнтэй өөрийн гэсэн фракцтай байна. 

Эх сурвалж: Montsame.mn






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.