Америкийн ипотекийн зээлдэгч нь Оросынхоос эрс ялгаатай гэж “Finam”-ийн шинжээч Анатолий Вакуленко Regnum -д ярьжээ.
Түүний хэлснээр АНУ-д орон сууцны зээлийн хүү тэг (“0”) рүү дөхөж байгаа бөгөөд түүний төлбөр нь ОХУ-тай адил өндөр биш гэдгийг дурджээ.
“Манайд орон сууцны зээлийн хүү одоо өсч байна. Ирэх саруудад ч мөн үргэлжлэн нэмэгдэх болно" гэж шинжээч тэмдэглэжээ.
Хоёрдугаарт, орлогын ялгаа бий гэж Вакуленко тайлбарлав. АНУ болон Европын оршин суугчид оросуудаас хамаагүй их орлого олдог бөгөөд тэд орлогынхоо 50 хувийг ипотекийн зээлд төлөх тийм нөхцөл байдлын тухай төсөөлөх байтугай зүүдэлж ч чадахгүй хүмүүс" гэжээ.
Америкчуудын хувьд ипотекийн зээл нь ерөнхийдөө ачаалал багатай байдаг бөгөөд тэд орлогынхоо багахан хэсгийг л буцаан төлөлтөд зарцуулдаг.
Шинжээч онцолж хэлэхдээ, Оросын иргэд "маш их өртэй" гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа орон сууцны зээлтэй иргэдийн хувьд. Олон гэр бүлийн хувьд зөвхөн моргейжийн зээлийг төлөхийн тулд ажилладаг гэдгийг тэр онцолжээ.
Үүний зэрэгцээ Орост орон сууцны зээлийн хөөс үүсэх, хагарах магадлал харьцангуй бага байна гэж Вакуленко дүгнэв.
Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн шинжээчдийн үзэж байгаагаар тус улсын иргэдийн банкны системийн өрийн бүтцэд байгаа орон сууцны зээлийн эзлэх хувь 47.6 хувьд хүрсэн байна. Харин Москва, Санкт -Петербург хотод энэ үзүүлэлт тус тус 53, 55 хувьтай байна.