
Энэ сарын 28-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 330 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 244 мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 3 иргэн гэмтжээ. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5 хүн амиа алджээ.
Иймд жолооч, зорчигч нарыг орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүс зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал