Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг “Digital Nation-2021” арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж олон хүн бөөгнөрүүлсэнтэй холбогдлуулан шалгаж байгаа гэх хэдий ч өөр нууцын зэрэгтэй асуудлаар давхар шалгаж байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд халдварын нас баралт огцом нэмэгдсэн нь “Digital Nation-2021” арга хэмжээтэй холбоотой гэх мэдээлэл ч байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Хүүхдийн парк”-т энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан билээ.