Мухулай

2021-9-28
1631
Сэцэн, Монголын нууц товчоон дахь хүмүүсийн зураг, Бээжин, 1989
 
        Их Монгол улсын үеийн улс төрийн зүтгэлтэн, цэргийн ноён.

Мухулай бол Жалайр аймгийн Гүнгоогийн хөвгүүн бөгөөд 1170 онд төржээ. Тэрээр 1197 онд Чингис хаантай золгосноос хойш чин үнэн сэтгэлээр нөхөрлөж Тэмүжинтэй хамтран Монгол улсыг байгуулахын төлөө амь биеэ хайхралгүй зүтгэн тэмцэж явжээ. Тэрээр Монголын өндөрлөг дахь Тайчууд, Хэрэйд, Найман зэрэг олон аймгийг төвшитгөн дагуулах дайнд өөрийн биеэр оролцож олон удаа гавьяа байгуулжээ. Ийнхүү Чингис хаан Их Монгол улсыг байгуулсны сүүлээр гавьяа зүтгэлтнээ шагнах үед Боорчи, Мухулайн нэрийг хамгийн түрүүнд дурдсан бөгөөд Мухулайг зүүн гарын түмтийн ноён бөгөөд бүх цэргийг захирах улсын вангаар томилжээ.

Мухулай бээр 1211 оноос 1216 оны хооронд Чингис хааныг дагаж Алтан улсыг дайлах аян дайнд оролцжээ. 1211 онд Алтан улсын их жанжин Хушаху 40 түмэн их цэргийг дайчилж, Монголын цэргийг угтан байлдав. Хүлэг Мухулай Чингис хаанд дайны арга бодлогыг өргөж цэрэг жолоодон байлдсаны дүнд Хушахугийн 40 түмэн цэргийг нэг цохилтоор бут ниргэсэн байна. 1214 оны 4-р сард Чингис хаан Мухулайн удирдсан гол замын цэрэг, Өгэдэйн удирдсан баруун замын цэрэг, Хасарын удирдсан зүүн замын цэрэг, Алтан улсын дундад нийслэл Чжунду хотыг бүслэн хаав. Алтан улсын хаан байдал хүндэрснийг мэдэрч найрамдахыг гуйж гэрээ байгуулав. Гэтэл Монголын цэрэг ухраад 3 сар ч болоогүй байтал Алтан улс гэрээнээсээ тэрсэлж Монголд өргөсөн хот боомтоо эргүүлэн авахаар оролджээ. Үүнийг сонссон Чингис хаан ихэд хилэгнэж, 1215 онд Мухулай Го ванд зарлиг буулгаж Алтан улсын умард нийслэлийг байлдуулсан бөгөөд удалгүй эзлэн авч ялалтын эрчиндээ цэрэг урагшлан Алтан улсын Синчжунфу зэрэг чухал хотуудыг эзэлж мөн удалгүй Мухулай, Сүбээдэй, Самуха нарын удирдсан гурван замын их цэрэг Алтан улсын дундад нийслэл Чжунду хотыг эзлэн авав.

1217 онд Чингис хаан Мухулайг улсын вангаар дахин тунхаглаж өөрийн биеийг төлөөлөн бүх цэргийг захирах туг сүлдийг соёрхож Алтан улсыг мөхөөж, Умард Хятадыг захирах бүрэн эрхийг олгожээ. Тухайн үед Мухулай Го вангийн мэдэлд 23 мянган Монгол цэрэг, 20 мянган кидан цэрэг бас нэг бүлэг умард хятадын цэрэг байжээ. 1217-1223 он хүртэлх 7 жилийн хооронд Мухулай Го вангийн удирдсан их цэрэг Шаньдун, Хэбэй, Шаньси, Шэньси зэрэг олон газрын хот тосгоныг байлдан эзэлж Хатан голоос умардах өргөн уудам нутгийг Монголын эрхшээлд оруулжээ. 1223 онд Мухулай Наньцзин хотыг эзлэхээр өмнө зүгийг довтолж, Хатан голыг гэтлэн одоох Шаньси мужийн Вэньшуй сяний хязгаарт хүрч хүнд өвчнөөр нас нөгчжээ. Мухулай жанжин нас нөгчихийн өмнө өөрийн дүү Буха ноёныг дуудаж “Би улс гүрний төлөө зэр зэвсэг хөдөлгөж, 40 гаруй жил зүүнийг дайлж барууныг байлдан их үйлсийг бүтээхэд туслан зүтгэж явав. Гагцхүү Алтан улсын нийслэл Бяньцзин хотыг эвдэлж эс чадсандаа харамснам. Чи байлдан авахыг хичээгтүн” гэж гэрээслээд өөд болсон гэдэг. Тухайн үед насан сүүдэр 54-тэй бөлгөө. Их Юань улсын Шидбал гэгээн хааны үед “Шударга баатар” цолоор нэхэн өргөмжилжээ. Мухулайн хөвгүүн Бул эцгийн Го ван зэргийг залгамжилж Алтан улс болон Өмнөд Сүн улсыг сөнөөхөд үлэмж их гавьяа зүтгэл гаргажээ. (А.Пунсаг)

Ашигласан ном зохиол

Монголын нууц товчоон
Судрын чуулган (монгол хэлээр)
Юань улсын судар (хятад хэлээр)
Монгол улсын түүх 2-р боть.
Алтаншаа Н., Монголчуудын өчигдрийн мөр, Хөх хот, 1993

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Юань улсын гавьяат түшмэдийн үйл хэргийн товч
Буянхүү, Монгол түүхийн толь бичиг - Эртний боть, Хөх хот, 2010 
Ван Мандаа, Монголын түүхийн толь, ӨМАХХ, 1999
Монгол судлалын нэвтэрхий толь - Эртний түүх, Хөх хот, 2010

Үндсэн мэдээлэл:

Хамаа бүхий үг Их Монгол улс, Чингис хаан
Төрөл Түүхэн хүн
Цаг үе Их Монгол улс
Хэний хаанчлалын үед Чингис хаан
Салбар, чиглэл Түүх
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Улсын ван, Их Монгол улсын түмтийн ноён, Шударга баатар
Хүйс Эр
Төрсөн он, сар, өдөр 1170
Нас барсан он, сар, өдөр 1223
Овог, аймаг Жалайр
Төрсөн газар Онон мөрөн хавьцаа
Албан тушаал Түмтийн ноён, улсын ван
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Өвөг эцэг нь Тэлэгэт баян, эцэг нь Гүнгоо, хөвгүүн нь Бул, ач хөвгүүн нь Батлу

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.