БАРИМТ: Чингэлтэй дүүргийн удирдлагууд 1.5 тэрбум төгрөг хууль бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар илэрлээ

2021-9-29
11438

 

Цар тахлын улмаас эдийн засаг нь хямарсан дэлхийн улс орнууд хэмнэлтийн бодлого баримталж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулахаас зайлс хийж бүсээ чангалж буй. Гэтэл Монголд нөхцөл байдал тэс өөр дүр зурагтай явж ирлээ. Эдийн засаг, иргэдийн амьжиргаатайгаа хамт туйлдаж байхад эрх баригчид усан оргилуур, хөшөө дурсгалд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө хаясан.

Тэгвэл төсвийн мөнгөнд ёроолгүй мэт хандсан энэ мэт үйлдэл төрийн олон байгууллагад ёс юм шиг давтагдаж байсан нь аудитын шалгалтаар эхнээсээ ил болоод эхэллээ. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан алдаа, зөрчлүүд саяар бус тэрбумаар хэмжигдэх боллоо.  

Аудитын байгууллагаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийхэд 1 тэрбум 532 сая 580 мянган төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайлбал ямар нэгэн тодорхой шалгуур үзүүлэлтгүйгээр нийт 341 сая төгрөгийг нэг удаагийн тусламж байдлаар алба хаагчдад олгосон. Багш нарын баярын арга хэмжээ зохион байгуулахад 52 сая төгрөг, Чингэлтэй дүүргийн үе үеийн Засаг дарга нар болон 2016-2020 онд дүүргийн ИТХ-н төлөөлөгчөөр ажилласан төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 12 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна “Засаг даргадаа захидал бичээрэй”  арга хэмжээний хүрээнд 5.3 сая төгрөгөөр ил захидал хэвлүүлж төсвийн мөнгөнд үрэлгэн ханджээ. Дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн болохыг Аудитын байгууллагаас тогтоосон байгаа юм. 

-Аудитын шалгалтаар илэрсэн зарим алдаа, зөрчил-

  • 2020 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь хуульд зааснаас илүү орлогч, зөвлөх ажиллуулж 33 сая 531 мянган төгрөгийн цалин хөлс олгосон.
  • Дүүргийн үйл ажиллагааг сурталчлахаар  хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нийт 71 сая 962 мянган төгрөгийн гэрээ байгуулж төсвийг үрэлгэн зарцуулсан. 
  • ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 230 сая төгрөг, ЗДТГ-ын ажилтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход 111 сая 660 мянган төгрөг, нийт 341 сая 660 мянган төгрөгийг тодорхой шалгуур үзүүлэлтгүй, хавтгайруулан олгосон.
  • Багш нарын баярын арга хэмжээ зохион байгуулахад 52 сая төгрөг зарцуулсан. 
  • Чингэлтэй дүүргийн үе үеийн Засаг дарга нар, 2016-2020 онд дүүргийн ИТХ-н төлөөлөгчөөр ажилласан төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 12 сая 586 мянган төгрөг, “Засаг даргадаа захидал бичээрэй” арга хэмжээний хүрээнд ил захидал хэвлүүлэхэд 5 сая 300 мянган төгрөг, нийт 17 сая 886 мянган төгрөгийг үр дүнгүй зарцуулсан.
  • Тайлант хугацаанд хийгдсэн 393 сая төгрөгийн зарим худалдан авалт болон ажил үйлчилгээ төлбөрийн И баримтгүй. (бэлтгэн нийлүүлэгч байгууллага И баримтыг цахим системд дутуу бүртгүүлсэн) гэх мэт 31 алдаа зөрчил гаргасан байна. 

Төсвийн сахилга бат гэдэг зүйл шат шатандаа алдагдаж, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулдаг явдал төрийн албанд амь бөхтэй оршсоор байгаа нь аудитын шалгалтаар нотлогдсон тохиолдол цөөн биш ээ. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын мөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг анхан болон дунд шатны дарга нарт хариуцлага тооцож, үрэлгэн зарцуулсан мөнгийг өөрсдөөр нь төлүүлдэг больё. 

Г.Жүгдэр 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.