УИХ гэмтнийг хамгаалдаг байгууллага биш, Үүл баатраа

2021-9-28
1569

Улсын баатар Э.Бат-Үүлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах асар том шалтгаан байгаа учраас дахин дахин сонгуульд бүдрээд байгаа хэрэг. Улсын баатар маань улс төрд 30 гаруй жил эрх мэдэл бүхий албанд морилж ирсэн. Нэг намыг бүү хэл нэг улсыг өөд нь татчих урт хугацааг тэнд өнгөрүүлсэн. Гэтэл Үүл баатар улс төр, төрийн эрх мэдэл бүхий харъяанд 30 гаруй жил ажиллахдаа хөшөө буулгах, энд тэнд нэр хаяг өөрчлөх, тансаг гудамж талбайн зураг үзүүлж, цэцэг тарьж худлаа ярихаас хэтрээгүй гэдгийг бүгдээрээ мэднэ. Өдгөө нэр дэвшиж байгаа Сонгинохайрханд ч байшин барилга буулгаж, олон айлыг орон гэргүй болгосон хүн. Тэгэхээр тэр парламентын нөмөр, УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх хамгаалалтад орох гэж яагаад үхэн хатан зүтгээд байгаа талаар таамаг дэвшүүлье.

Хамгийн сүүлд нийслэлийг удирдаж байхдаа мандуулсан хэргийн цуурай өдгөө ч намдаагүй, шүүн хянах шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, эцсийн шатны шүүхээс ямар шийдвэр гарна, тийшээ явах болчихсон хүн. Энэ тухай товчхон сануулахад ТОСК-ийн даргатай хуйвалдан хүү Б.Чулуудайгийнхаа компани зарсан мөнгийг “Бэрэн” компаниас гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэх хэрэгт шалгагдаад удлаа. Ингэхээр улсад есөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байгаа учраас “хамгаалалт” хайсан байж болно.

Олны таамаглаж байгаа нөгөө нэг том асуудал гэвэл “С.Зоригийн хэрэг” юм. Өдгөөгөөс 23 жилийн өмнө энэ хэрэг анх гарахад л Э.Бат-Үүлийн нэр, малгай хоёр дурдагдаж байсан бол сүүлийн үед бүр ч ноцтой баримтууд хөндөгдөх болжээ. Үүнийг бид хэлээд байгаа хэрэг биш. Ц.Нямдорж нарын учир мэдэх хүмүүс барин тавин хэлж байна. Ц.Нямдорж бол УИХ-д долоон удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдож, УИХ-ын даргаар ажилласан хүн учраас сэтгүүлч бид чиг баримжаагаа болгон дурдахаас өөр аргагүй. Тэгэхээр Ц.Нямдорж гэж хүний “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” гэх нийтлэл, эх сурвалжийг уншихад нэгийг бодогдуулж хоёрыг хэлнэ. Энд хэдэнтээ нэр дурдагдсан Үүл баатар битгий хэл уншсан хүний жихүүц төрмөөр юм билээ.

Ганц нэг өгүүлбэр сийрүүлбэл, “Энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгасны дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж “Энэ хэрэг ингэж шийдвэрлэгдсэнд Э.Бат-Үүл баярлах ёстой” хэмээн мэдэгдэл хийж, Э.Бат-Үүл нь өөрийнхөө яллагдагчаар татагдаж байсан энэ хэрэг ийнхүү шийдвэрлэгдсэнд бүрэн итгэж байгаагаа зарлаж, Эбидээ их баярласан гэдгээ хэлсэн” гэсэн нь бий. Бодох л зүйл. Ц.Нямдоржийн өгүүлж байгаагаар хонгил хэрхэн үүссэн, Ц.Элбэгдоржийн үед энэхүү хэрэгт өдгөө буруугүй гэж үзээд шалгаж байгаа хүмүүс яллагдсан, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйд Э.Бат-Үүлдээ Улсын баатар цол өгсөн, эрхэм хоёрын бусдаас нууж эс чадах харилцаа гээд олон зүйлийг өгүүлж, олон зүйлийг бодогдуулах нь дамжиггүй. Энэ бол Ц.Нямдоржийн эх сурвалжийг уншаад төрсөн сэтгэгдэл юм.

Ингэхээр Үүл баатар Монгол Улсын Хууль тогтоох байгууллагыг гэмт хэргээс хамгаалдаг газар хэмээн ойлгоод байх шиг. Яах аргагүй түүнд хамгаалалт хэрэгтэй болсон учраас Хэнтийд ч очиж унаад, хотод ч үхэн хатан зүтгээд байгаа хэрэг байх.

Түмэн.мн






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.