
Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ.
Энэ талаар дараах мэдээллийг өглөө.
1. Эрүүл мэндийн салбар ачаалалт өндөр байгаа, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны 11 сарын 01-ны өдрийг хугацаанд 22 цагаас хойш ажиллахыг хязгаарлах шийдвэрийг гаргаж, аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ.
2. Их, дээд сургуулийн оюутнуудын дотуур байранд халдвар гарч байгаатай холбогдуулан, халдвартай оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг БШУ болон ЭМ-ийн сайдад үүрэг болгосон.
3. Өмнө нь дотоодод халдвар гараагүй байх үед Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийг зохицуулахдаа тээврийн хэрэгслийн толгой солих буюу хүн хоорондын комтакт үүсгэхгүй байдлаар зохицуулаад явдаг байсан. Энэ журам үүргээ гүйцэтгээд дууссан учраас цаашид Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхэд толгой солихгүйгээр тээвэрлэгч нар шууд ачаа буулгах цэгрүүгээ явах зохицуулалтыг хийхийн тулд уг журмыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.
4. Хилийн чанадаас ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг. Энэ нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 7 хоног зочид буудалд, 7 хоног гэрт гэдэг байдлаар тусгаарлан ажиглах байранд тусгаарладаг байдлыг халдварын нөхцөл байдал, иргэд өндөр дүнтэй вакцинжуулалтад хамрагдсан зэрэг байдлыг харгалзаж үзээд 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн иргэдийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүйгээр, нисэх буудал дээр шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шилжүүлэх зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал