Замын үүд өртөөнөөс шатахуун татаж авахад “Лекс ойл” компани 100 гаруй вагонцистерн гаргаж өгчээ

2021-9-27
2531

Нийтээр шатахууны хомсдолд орсноос энэ салбарын бодлого болоод үйл ажиллагааны гарцгүй Засгийн газар балмагдаж, салбарын бизнесийн төлөөллүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, нэн ойрмог шатахуунтайгаа залгах нь шиг байна. Төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд богино хугацаанд эерэг үр дүнгүүд гарч өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаагаас есдүгээр сарын 26-ний өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын Үүд өртөөнд орж иржээ.

Энэ шатахууныг Замын Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан хангалтын вагонцистернүүдэд шуурхай ачилт хийхээр ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 28 вагонцистернээс гадна “Лекс ойл” компанийн 70 гаруй вагоныг ашиглан тухай компанийн хувийн хөрөнгөөр тээвэрлэж Замын-Үүдэд авчран нийслэл рүү шат дараатай илгээх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.

Эхний цуваагаар орж ирсэн шатахуун ачсан вагонцистернүүдийг түргэн суллаж аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилан нийслэл рүү илгээхээр эрх бүхий байгууллагуудын бүрэлдэхүүн аж ахуйн нэгжүүдтэй хамтран газар дээр нь ажиллаж байна.

“Лекс ойл” компани нь БНХАУ-ын вагонуудын ачааг түргэн буулгах, шатахууны хангалтыг хэвийн болгох, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хангах зорилгоор Замын-Үүд өртөөнд 24000 м.куб багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг нарийн болон өргөн царигийн салбар төмөр замын хамтаар барьж байгуулж байгаагийн зэрэгцээ дотоодын тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, ачаа эргэлтийг түргэсгэхээр 100 гаруй вагонцистернээр тээвэрлэлтийг хийх бололцоог ААН-үүдэд бүрдүүлэн өгч байна.

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.