Германы Бундестагийн сонгуульд Социал демократ нам ялалт байгуулснаа зарлаад байна. Сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Социал-демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц канцлер болох магадлал өндөр байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг дараачийн Канцлераар хэдийнэ нэрлэчихнээд байна.
Өөрөөр хэлбэл Герхард Шрөдерээс 16 жилийн дараа социал демократ намын төлөөлөл Олаф Шольц дахин Германы канцлер болж магадгүй байна.
Тэгвэл Олаф Шольц гэж хэн бэ
Тэрбээр 1958 оны онд төрсөн, өдгөө 63 настай улс төрч юм байна. 1985 онд Олаф Шольц Гамбургийн Их Сургуулийг хөдөлмөрийн эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрбээр тус хотод өссөн бөгөөд тэнд социал демократууд уламжлал ёсоор хүчтэй байдаг аж.
Шольц Гамбург хотын сенатор байсан бөгөөд 2000-аад оны эхээр канцлер Шредерийн багийн тоглогчдын нэг болж, 2002 онд намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байжээ.
Меркелийн эвслийн дөрвөн засгийн газарт тэр эхний удаад Хөдөлмөрийн сайд, дараа нь Гамбург хотын захирагч байсан бөгөөд одоо Меркелийн сүүлчийн танхимын дэд канцлер, Сангийн сайдаар ажиллаж байгаа юм.
Карьерынх нь цорын ганц томоохон алдаа бол 2019 оны намын даргын сонгуульд Шольц ялагдсан явдал байв.
Сонгуулийн дараа Шольц болон түүний намын бодлого ямар байх бол гэдэгт дэлхий нийт анхарал хандуулж байна.