
Ардчилсан нам удирдлагууд эв нэгдлийн их хурлаа зарлаж нам дотор үүссэн талцал хуваагдлаа нэг тийш шийдэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. АН-ынхан Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 11 сарын 05-ны өдөр эв нэгдлийн хурлаа хийхээр товлосон байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр дарга, хоёр тамгатай явж ирсэн Ардчилсан намынхан эв нэгдлийн хурлаараа О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн нь цаашид Ардчилсан намыг удирдах вэ гэдгийг эцэслэн шийдэх юм .
Ардчилсан намын эв нэгдлийн их хурлын талаар мэдээлэл хийх үеэр Ардчилсан намын анхны дарга Э.Бат-Үүл ”Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарыг би намдаа ирээч ээ гэж уриалж байна. Ардчилсан намыг бүрэн бүтэн болгохын төлөө хуран цуглаж, хүчээ нэгтгээч ээ гэж уриалж байна. Ардчилсан намын залуу удирдагч нарт амжилт хүсье” гэж хэлээд Монгол Улсын Баатарын цол тэмдгээ намынхаа туганд зүүж өглөө.
Г.Жүгдэр

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал