Германы  Бундестагийн сонгуульд Социал демократ нам ялалт байгуулснаа зарлав

2021-9-27
1096

Ням гарагт Германы Бундестагийн сонгуулийн санал хураалт эхэлсэн.  Энэ. удаагийн сонгууль хамгийн олон нэр дэвшигч, мөн нам эвсэл холбоод өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлогтой.  Мөн сүүлийн 16 жилд анх удаа Анжела Меркельгүй сонгууль хэмээн тодотгож байна. 

Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр орой зарлах товтой байгаа ч урьдчилсан байдлаар намуудын авсан саналын тоо гараад байна.  
Тухайлбал, одоогоор Социал демократ нам (SPD)  энэ удаагийн парламентын сонгуульд 25.7 хувийн санал авч ялалт байгуулжээ. Үүнийг тус улсын Холбооны Сонгуулийн Хороо 299 тойргийн бүх саналын хуудсыг тоолсон үр дүнд үндэслэсэн урьдчилсан мэдээлэл гэж байгаа ч  саналын хуудсыг зарим тойргуудад бүрэн тоолж дуусаагүй гэсэн мэдээлэл бас байна. 

Хоёрдугаар байрыг сонгогчдын 24.1хувийн дэмжлэг авсан Христийн ардчилсан болон Христийн нийгмийн холбоо (CDU / CSU)  намуудын эвсэл   эзэлжээ.

Түүнчлэн Ногоонууд 14.8%, Чөлөөт Ардчилсан Нам (FDP) 11.5%, Германы Альтернатив 10.3%-ийн саналыг  авсан нь урьдчилсан байдлаар  тодорхой болоод байна. 

Харин Зүүний нам 4.9 хувийн санал авчээ. Тус нам тойрогтоо гурван  шууд мандат авсныхаа ачаар парламентад орж байна гэж Deutsche Welle мэдээлэв.

Тус улсын сонгууль нь тойргийн болон хувь тэнцүүлсэн холимог системээр явагддаг юм. 

Сонгуулийн урьдчилсан дүнтэй холбоотойгоор дараагийн канцлер хэн болох вэ гэсэн асуулт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.  Хэрэв сонгуулийн урьдчилсан дүнгээс харвал Социал-демократ намаас нэр дэвшигч Олаф Шольц Канцлер болох  магадлал өндөр байгаа ч ХАХ/ХНХ эвслээс нэр дэвшигч Армин Лашет Христийн Ардчилсан холбоо намын тэргүүний хувиар Засгийн газар байгуулах талаар хэлэлцээ хийх бодолтой байгаагаа  мэдэгдсэн байна. 

Эх сурвалж.yagdex ru.news

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.