Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

2021-9-27
991

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Урьдчилсан төлөвөөр ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 хэм хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал,  сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх төлөвтэй.

Баруун аймгуудын нутгаар,  Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 хэмээр сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар,  Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр  дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс  4-6 хэмээр хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй. Мөн адил зүүн аймгуудын нутгаар 3-5 хэм хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Сарын дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилээс 4-6 хэмээр хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.