Торгоор хучиж, тосонд умбуулах гээд ч ирдэггүй хөрөнгө оруулагч хэмээх холын “бурхад”

2021-9-27
4791

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ  дэлхий нийтийн өмнө хоёр зүйлийн амлалт авсаны нэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг  тууштай дэмжих тухай байв. Тэрбээр ”Гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй орнуудад чухал үүрэгтэй хэвээр байх болно. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно.Цаашид бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэв.

Оюутолгойн гэрээг тойрсон асуудал олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа ийм цаг үед Ерөнхийлөгч ийм мэдээлэл хийсэн нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлж, итгэлийг сэргээх сайн нөлөөтэй гэдэг нь тодорхой.

Угаас дэлхий ертөнц цар тахлын улмаас хөрөнгө оруулалтаар цангаж буй. Тэр дундаа уул уурхайн экспорт голлодог, байгалийн нөөц боломж ихтэй Монгол улсын хувьд  бүр ч илүү.

Унаад буй эдийн засгийг өндийлгөх нэг боломжийг хөрөнгө оруулалт хэмээн харж байгаа болхоор хөрөнгө оруулалтыг хүсэмжлэхээс өөр яах билээ.

Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг мөн ч олон жил урин дуудаж байна. Тэдэнд  үндэсний баялаг бүтээгчдээсээ илүү хөнгөлөлт  урамшуулал, хайр халамж амалдаг байсан байх.  

Гэхдээ хөрөнгө орууллагчид гэж хэн бэ гэдгээс эхлээд учир жанцан бас бий. Тодорхой дүрэм журам шалгуур, босго байх учиртай.  

Халаасандаа мянган ам.доллартай орж ирээд хөрөнгө оруулагч болчихсон,  наалдаж нялзах юмаар бага, харин ч мөнгөний урсгалыг гадагш нь чиглүүлэсэн  нийтийн хоол, баар ресторан, зочид буудлын гэхчлэн бизнес 100 хувь гаднын хөрөнгө оруулагч гэсэн статус нэршилтэйгээр дотоодын ижил төрлийн бизнест шавар хаагаад байж л байна. 

Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбарт ногддог. Тэдэнд  газар доорхи баялгийг л амжиж зөөх ганцхан зорилго бий. Оюутолгой хэмээх том хотын мөрөөдөл говийн зэрэглээтэй  хамт сарниж замхарсан нь үүний нэг жишээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын гашуун гэмээр жишээ  гэвэл Оюутолгой. Долоон Эрдэнэттэй тэнцэх энэ их зэс алтнаасаа бид юу хожиж хоцрох нь бүрхэг. Тодорхой байгаа зураглал гэвэл хэдэн тэрбумаар тоологдох ам долларын өртэй үлдэх л тооцоо байгаа.  Орлого мөнгө нь хүртэл Монголоор дамжддаггүй. 

Монголд татварын  дөрвөн төрлийн хөнгөлөлт эдэлдэг,  бүр цаашлаад татвар гаалиа хүртэл хойшлуулж төлөх боломж гэхчлэнгээр халамжлуулдаг холын хөрөнгө оруулагч “бурхад” хүнийрхүү хүйтэн сэтгэлээр л хандана. Тэртэй тэргүй Монгол улс хоёр том зах зээлийн дунд оршдог газар зүйн байрлалаараа хөрөнгө оруулах таатай боломжтой.

Манай урд хөрш гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Харин тэд тус улсад шууд хөрөнгө оруулах нөхцлөө 2014 оны сүүлчээр л арай гэж зөөллөсөн. Хятадад шууд хөрөнгө оруулахын тулд Засгийн газрын маш олон зөвшөөрөл авахаас гадна улс үндэстнийхээ эрх ашгийг түлхүү тавьсан том шалгуурыг давж гарах, дагаж мөрдөх  хатуу дэг журамд нь захирагдах болдог. Тэглээ гээд тэнд хөрөнгө оруулалтын урсгал саарсангүй, харин ч нэмэгдэж байна.

Монголд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрч бүр хөхүүлэн дэмждэг. Харин дэлхийн цөөнгүй улс орон хувь хэмжээг нь хязгаарладаг туршлага бий. Тухайлбал, Ойрхи Дорнодын орнууд  дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй. Түүнчлэн оруулах хөрөнгийн хэмжээ Солонгост 50, Мексикт 49, Энэтхэгт 40 хувь хүртэл зөвшөөрсөн байдаг гэнэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтад энэ мэт хязгаарлалтууд байдаг аж.

Тэдгээрийн нэг нь эдийн засгийн салбарын хязгаарлалт.  Манайх энэ жишгээр 2012 оны сонгуулийн өмнө нэр бүхий гурван салбарт хязгаарлалт  хувь хэмжээ тогтоосон ч хөрөнгө оруулагчдыг үргээлээ гэсэн гэм зэмтэйгээр эргэн хүчингүй болгосон. Гэтэл дэлхийн зарим улс орон эдийн засгаа:

-Нэгдүгээрт, зөвхөн улс эсвэл дотоодын компани л хөрөнгө оруулах эрхтэй эдийн засгийн салбар,

-Хоёрдугаарт, тоотой хэдэн гадаадын хөрөнгө оруулагчид л хөрөнгө оруулах эрхтэй салбар,  

-Гуравдугаарт,гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих салбар гэхчлэн ангилж зааглаж үздэг юм байна.  Бидэнд одоогоор ингэж ялгаж салгаж тодорхой болгосон юмаар бага.  

Нэгэн түүх сөхье. 2012 онд  “Саус гоби сэндс” компани  Овоо толгойн нүүрсний ордын эзэмшил хэсгээ Хятадын “Чалко” компанид  540 сая ам.доллараар зарчихсан. Ингэснээр 500 сая тоннын нөөцтэй Овоот толгой нүүрсний орд газрыг худалдан авсан Хятадын төрийн өмчит “Чалко” компани нэг талаас нийлүүлэгч, бас худалдан авагч болж байгаа юм. Ийм хоёр боломж хөрш улсын төрийн өмчит компанийн гарт төвлөрөхөөр зах зээлд нүүрсний үнийг  тэд өөрсдөө тогтоох гэж үзэх нь тов тодорхой зүйл.  

Иймэрхүү жишээ нэг  биш байх. Энэ бол Монголын баялгийг гадаадын хөрөнгө оруулагчид гар дамжуулан арилжиж байгаа жишээ.

Ер нь гадаадын хөрөнгө оруулалтад нэг улсын эзлэх хувь хэмжээг ч тодорхой болгох шаардлага бий.

Тавантолгойн уурхайгаа монголчууд өөрсдийн хүч боломжоор ашиглаж, эх орныхоо эдийн засгийн тэргүүлэх компани болгож чадсан.  Гэтэл хэдхэн жилийн өмнө энэ уурхайдаа гадаадын хөрөнгө оруулагчийг  сонгон шалгаруулах гээд улайрч байсныг санахад ямар их баялгаа хөрөнгө оруулалт нэрээр бусдад өгөх гэж байсан нь харагдана.

Дэлхийн ихэнх орон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг ч дотоодын зохицуулалт хяналтдаа чанд байлгадаг. Жишээ нь, Бразил гэхчлэн зарим улс хөрөнгө оруулагчдын орлогыг тодорхой хугацаанд гадагш нь гаргахыг хориглодог, Аргентин улс далайн эрэг орчмын газартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог гэхчлэн  газар зүйн хязгаарлалт тавьдаг байх юм.

Ер нь хөгжиж буй орнуудын хувьд гадаадын хөрөнгө оруулалт зарим талаараа дотоодын үйлдвэрүүдийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлж чаддаггүй гэх судалгаа байна. Тухайлбал, дотоодын зах зээлийг нь булааж авдаг, борлуулалтыг нь багасгаж орлогыг нь бууруулдаг гэхчлэн сөрөг тал байдаг ажээ.

 Авахаа авсан бол гадныхан Монголд хорогдох шалтгаан байхгүй. Хүнийх нь явж өөрийнх нь үлддэг хорвоо. Энэ утгаараа үндэсний хөрөнгө оруулагчдаа гадныхны дээр биш юмаа гэхэд эн тэнцүүхэн авч үзэх нь монголчуудад өлзийтэй. Гадны хөрөнгө оруулагчдад тавьдаг найрсаг хандлага, элдэв хөнгөлөлтүүдээ эхлээд  дотоодынхондоо өгье. 

Г.Хан






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.