Герман дахь Элчин сайд Нечаев: Орос хэзээ ч хийн нийлүүлэлтийг дарамтын хэрэгсэл болгон ашиглаж байгаагүй
ХБНГУ -д суугаа ОХУ -ын Элчин сайд Сергей Нечаев Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлерт нэр дэвшигч Анналена Бербок ОХУ-ын хийн үнийг заль мэх гэж мэдэгдсэнд гайхаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр энэ үгээ Redaktionsnetzwerk Deutschland -ийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ
Хатагтай Анналена Бербок "ОХУ-ын удирдлага болон "Газпром" ХК-ийг үүргээ биелүүлээгүй, Европын хийн зах зээлд нийлүүлэлтийг зохиомлоор хязгаарласан, бөөний үнэ урьд өмнө байгаагүйгээр өссөн нь ирэх өвөл европчуудыг "хөлдөөх"хүсэлтэй байна" гэхчлэн буруутгажээ. Түүний эдгээр мэдэгдэл нь эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байна"гэж Оросын дипломатч онцолжээ.
Нечаев "Олон нийтэд нээлттэй, магадлан шалгахад амархан мэдээллийг ашиглахын оронд худал үндэслэлгүй зүйлийг шууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, объектив шинжилгээг оросын эсрэг ашиглаж байгаа нь хачирхалтай гэж гэжээ.
Түүний хэлснээр, Орос улс үүргээ ямагт биелүүлж ирсэн бөгөөд Европт 50 жилийн турш хий нийлүүлэхдээ хэзээ ч үүнийг "эрчим хүчний зэвсэг" юм уу, эсвэл дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглаж байгаагүй гэжээ.
Үүний зэрэгцээ, Элчин сайд: ОХУ, ХБНГУ хоёр улс байгалийн хийн салбарт хамтран ажиллаж байгаа энэ төсөл маш амжилтттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ХБНГУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих шилжилтийн үеийг Оросын хийгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй гэжээ.
Өмнө нь Германы канцлерт нэр дэвшигч Анналена Бербок улс төрийн дарамт үзүүлэхийн тулд ОХУ-ыг байгалийн хийн үнээ нэмсэн гэж буруутгаж байсан юм.