Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас орно. Мөн нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Жолооч та бүхэнд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой зорчино уу.