Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна

2021-9-25
374

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ. Мөн 2021 оны аравдугаар сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 600 гаруй цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ихэнх нь 1960-1980-аад оны хооронд ашиглалтад орсон. Үүнээс хойш дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажлууд өргөн хүрээнд хийгдээгүй. Зайлшгүй засах, шинэчлэх шаардлага байдаг ч хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэй байдаг гэдгийг Хотын дарга хэлж байлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа. 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд сургууль, цэцэрлэг, орон сууц, айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. Хоёр байранд хараахан халаалт өгөөгүй байгаа. Есдүгээр сарын 28 гэхэд өгнө” гэлээ.

Мөн хотын захын алслагдан гэр хорооллын сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хийн түлшинд холбох ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 16 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд холбох ажлыг хийгээд байгаа гэнэ.

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг шалгалт хийхэд таван цэцэрлэг, зургаан сургууль, нэг сургуулийн дотуур байр, нэг халаалтын зуух, нийт 13 барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд тусгажээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар, нийслэлийн есөн  дүүргийн ТҮК-иуд нийт 4000 тонн гаруй давс, мөн тооны бодис нөөцөд бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар 500 тонн гаруй  давс,  1766.7 тонн бодисын нөөцтэй байна. 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авахаар нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч шалгарчээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.