
Талибчууд Афганистаны экс ерөнхийлөгчөөс авч зугатсан их хэмжээний мөнгөө эргүүлж өгөхийг шаарджээ, Тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Мужахид хэлэхдээ Афганистаны түр засгийн газар Ашраф Ганийг шилжүүлэн өгөхийг шаарддаггүй. Харин түүнийг эх орноосоо зугатахдаа авч гарсан үлэмж хэмжээний мөнгөө буцааж өгөхийг шаардаж байгаа хэмээн Афганистаны түр засгийн газрын Соёл, мэдээллийн дэд сайд Забиулла Мужахид РИА Новости агентлагт ярьжээ.
Тэрбээр Ашраф Гани улсын хөрөнгийг хулгайлсан тул бид үүнийг буцааж авахыг хүсч байна. Тэр хөрөнгө мөнгө бол манай ард түмэн болон улсын банкны өмч” гэж радикал хөдөлгөөний төлөөлөгч онцолжээ.
Өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс АНУ, НАТО -гийн цэргийг Афганистаны нутаг дэвсгэрээс албан ёсоор гаргаж эхэлсэн. Үүний дараа тус улсын байдал улам хурцдаж, Талибан бүлэглэл хүчирхэгжсэн юм. Тус бүлгийн дайчид 8-р сарын 15-нд Афганистан даяар хяналтаа тогтоосноо зарласан тэр өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаа орхиж эх орноосоо дүрвэсэн бөгөөд ингэхдээ их хэмжээний мөнгө авч явсан, нисдэг тэргэнд багтаагүй хэсгийг нь онгоцны буудалд үлдээсэн гэж мэдээлж байв. Харин Ашраф Гани "Их хэмжээний мөнгө авч гарсан гэдэг нь ташаа мэдээлэл" гэсэн хариуг өгч байсан юм.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал