ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу

2021-9-25
16734

Бензиний хомсдол нийслэлийнхнийг бухимдуулж,  зарим нэгний хэлснээр “цахим үндэстэнг явган үндэстэн” болгов. Оргүй ч үг биш бололтой, энэ өдрүүдэд Улаанбаатарын замын түгжрэл 30 хувь буурч, нийтийн тээврийн орлого өссөн тухай мэдээлж байна.

Монгол Улс нэг сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. Харин сүүлийн 30 жилд шатахууны ийм хомсдол үүсч байгаагүй гэж байна.

Харин ОХУ-ын зүгээс Ангарскийн нефтийн үйлдвэрийн засвартай холбоотойгоор наймдугаар сарын сүүлээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Монголчуудыг бензингүй болох нь гэж айлгасан мэдээллүүд гэвэл ийм. Ажил хариуцсан хүмүүс, тухайлбал, ГТХГ-ын дарга нар шатахууны хомсдол үүсэхгүй, гагцхүү жолооч нар “хомсдоно” гэсэн таамаглалаар их хэмжээгээр  бензин авч байгаа учраас хязгаарлалт хийж байна гэж байв.

Гэсэн хэдий ч бодит үнэнтэй нүүр тулж, нийслэлийнхэн шатахуунд оочерлонгоо машиндаа хонодог болов.

Харин өчигдрөөс зарим нэг нааштай мэдээлэл дуулдаж байна. Тодруулбал, ГХ-ны сайд Б.Батцэцэг “Хоёр хөршөөс 200 вагон шатахуун ачигдсан” гэх мэдээллийг өгсөн бол “Петровис”-ын захирал О.Содбилэг 9,10 дугаар сард ОХУ-аас нийтдээ 55,5 мянган тонн  А-92 бензин нийлүүлэхээр ОХУ-тай гэрээ байгуулснаа мэдэгдлээ.  Ямартай ч ойрын үед шатахууны асуудал шийдэгдэх бололтой.

Өрнөж буй үйл явдлын өнгө зураг гэвэл ийм. Харин шатахууны энэ хомсдлыг импортлогчид  зохиомлоор бий болгосон гэж хардаж байгаагаа иргэд  цахим орчинд илэрхийлсэн нь цөөнгүй. Шатахууны үнэд төр хэтэрхий оролцож үнээ буулга гэхээр импортлогч  компаниуд нь албаар хомсдолд оруулсан гэж хардаж байгаагаа тэд илэрхийлжээ.   Түүнчлэн  АН асуудлыг улс төржүүлж хүчийг нь авхуулсан гэх хүн ч бас байна. Шатахууны хомсдлоор УИХ дахь АН-ын бүлэг “ амны цангаагаа” нэг тайлж байх шиг байна. Шатахууны хомсдлыг Засгийн газрын эсрэг иргэдийг тухирах боломж болгон ашиглав. Тэд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Засгийн газрыг огцруул гэсэн шаардлагыг тавьж байна.

Иргэдийн дунд байгаа энэ хар сэр, таамаглал оргүй хоосон биш байсныг хотын даргын өчигдрийн мэдэгдэл нотолчих шиг боллоо.

Тодуруулбал, хотын дарга Д.Сумъяабазар Баасан гарагт   мэдээлэл хийх үеэрээ “Шатахууны нөөц байгаа. Одоо манай аж ахуйн нэгжүүд хязгаарлалтаа тавих хэрэгтэй” гэв. Тэрбээр "Шатахууны нөөц байгаа. Ялангуяа хариуцаж байгаа улсуудтай нь холбогдоод мэдээлэл авахад 17 мянган тонн буюу хагас сарын шатахууны нөөц хангалттай байгаа” хэмээн импортлогч нарт хандлаа.   Тэгэхээр ямартаэй ч хагас сарын нөөц байгаа гэдгээ импортлогчид баталжээ.  

Харин хотын даргын хувьд импортлогч нарыг зохиомол хомсдол үүсгээгүй гэж харж байгаагаа “Томоохон ААН-үүд хэт их хаширласан ч юм уу, орж ирэхгүй байх магадлалтай гээд барьсан зүйл байгаа гэж харж байна. Тиймээс үүнийгээ тавиад явах хэрэгтэй” гэсэн үгээр илэрхийлжээ.

Гэхдээ аливаа  бүтэлгүйтэл, алдаа араасаа сургамж дагуулдаг жамтай. Шатахуун бол улс орны үндэсний аюулгүй байдалтай холбогдож яригдах учиртай стратегийн бүтээгдэхүүн. Гэвч Монгол Улс энэ чухал салбараа бүхэлд нь хувийн хэвшилд даатгачихсан нь тийм ч сайн шийдэл биш гэдэг нь харагдаж байна.

 Монголын хамгийн бэлтэй чадалтай, хөрөнгө мөнгөтэй компаниудад шатахуун импортлогчид тэргүүн зэрэгт нь багтана. Нэгэнт л бизнес хийж ашиг харж байгаа тэднийг буруутгах аргагүй. Гэвч шатахууны үнэ суурь үнэ учраас бусад бараа, үйлчилгээний үнэд шууд нөлөөлчихдөг. Инфляцийг хөөрөгдөж, монголчуудын худалдан авах чадварыг туйлдуулж буй шалтгааны нэг нь энэ.

Төр импортлогчдын үнийг бууруулах гэхээр нөгөөдүүл нь  хариу шантааж хийж, зохиомол хомсдол үүсгэчихдэг гэх иргэдийн хардах эрхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бас нотлох боломжгүй. Шатахуун улстөржөөд ирхээрээ төр засгийн тогтвортой байдалд ч нөлөөлөх  гэмтэй гэдгийг энэ өдрүүдийн үйл явдал, чиг хандлагаас анзаарч болхоор байна. 

Иймд  стратегийн салбараа бүхэлд нь биш юмаа гэхэд хэсэгчлэн төр гартаа авах, төрийн өмчийн шатахууны компани байгуулах нь зөв гэсэн иргэдийн байр суурийг  хамтад нь хүргэх нь зөв гэж үзлээ.

Х.Тулга






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.