
Ирэх сарын 1-нээс БНХАУ-д үндэсний шинжтэй баяр наадам болох гэж буйтай холбогдуулж, тодорхойгүй хугацаагаар хил хаах болсон байна. Жил бүр эл өдрүүдэд ийм зохицуулалт хийдэг бөгөөд ноднингийн хувьд гурав хоногийн турш хилээ хаажээ.
Одоогоор хэд хоног хил хаалттай байх нь тодорхой болоогүй гэж Хилийн 0108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.
Хил хаалттай байх хугацаанд дотоодын хил хяналттын байгууллагууд бэлтгэл ажлаа хангах гэнэ. Хавраас хойш БНХАУ талын шийдвэрээр хилийн боомтуудын үйл ажиллагаа ийн тогтмол доголдож буй нь манай улсын эдийн засагт хохиролтой тусаж байгаа билээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал