ТОЙМ:Шатахууны хомсдлоос замын түгжрэл 30 хувь буурч, АН-ын бүлэг  акци хийв  

2021-9-26
4720

        ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэрбум мод тарихаа НҮБ-ын индрээс амлав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцлоо. Энэхүү чуулган 7 хоног үргэлжлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  чуулганы үйл ажиллагаанд оролцох үеэрээ  09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцав. Тэрбээр уулзалтынхаа үеэр НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхт ой тохиож байгаа бөгөөд манай улсын төрийн тэргүүн дөрвөн жилийн дараа Ерөнхий Ассамблейн чуулганд бичлэн оролцож байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх үеэрээ “Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна” гээд 2030 он гэхэд тэрбумаар тологдох мод тарихаар бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдэгдсэн юм.

ЗАСГИЙН ГАЗАР

Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж 10 гаруй асуудал хэлэлцсэн. Тодруулбал, цар тахлын шинэ сэргэлтийн хууль танилцуулга, ковид19 нөхцөл байдал танилцуулга мэдээлэл, авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаг үеийн шинжтэй шатахуунтай холбоотой асуудал хэлэлцсэн. Тус хурлаас Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 61 сарын турш барьж гүйцэтгэнэ

Засгийн газрын хуралдааны дараа  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: “ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.

Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэллээ.

Уг төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд холбогддог хэрэглэгчид нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоос авч байгаа. УЦС баригдснаар  эрчим хүчний хараат байдал арилж баруун бүсийн хувьд дотоодоос бүрэн хангах боломжтой болно.

Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан.

Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэв.

Шатахууны хязгаарлалт нийгмийн бухимдлыг өдөөв

Улирч буй долоо хоногт нүүрлэсэн бензиний  хомсдол иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, Засгийн газрыг ганхуулах дээрээ хүрэв. Машин тэрэгтэй хүмүүс шөнөжин дугаарлаж 30 мянган төгрөгийн үнийн дүнгээс хэтрэхгүйгээр  шатахууны хэрэглээг хязгаарласан юм.. Харин үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын замын түгжрэл 30 хувь буурч, нийтийн тээврийн орлого өссөн гэх мэдээлэл байна.

Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг.

Харин ОХУ-ын зүгээс Ангарскийн нефтийн үйлдвэрийн засвартай холбоотойгоор наймдугаар сарын сүүлээр 28 мянган тонн шатахуун нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн есдүгээр сард 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.

Гэхдээ холбогдох байгууллагууд  шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлнэ гэсэн тооцоотой байсан ч тэр нь хугацаа алдсан.

Харин баасан гарагт ГХ-ны сайд Б.Батцэцэг хоёр хөршөөс 200 вагон бензин ачигдаж байгаа учир шатахууны хангалт удахгүй хэвийн болно гэсэн мэдээллийг өгчжээ. Мөн  ОХУ-тай шатахууны асуудлаар хэлэлцээрт оролцож байгаа “Петровис- компанийн гүйцэтгэх захирал О.Содбилэг "Роснефть компанитай уулзаж байна. 09 сард 1500 тонн 92 бензин, 10-р сард 44 мянган тонн 92 бензин, 09-р сард ачигдаагүй байсан 10 мянган тонн 92 бензин авахаар болсон” хэмээн жиргэсэн нь удахгүй нөхцөл байдал хэвийн болохын дохио  бололтой.

НАМ, ХӨДӨЛГӨӨН

АН: ЗГ-ыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв

Пүрэв гарагт УИХ дахь АН-ын  бүлэг мэдээлэл хийж УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийг шаардлаа. Бүлгийн дарга Д.Ганбат:

-Үүсээд байгаа нөхцөл байдалд эрх баригчдаас АН  хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын бүлэгт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлагыг хүргүүлж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдээс уучлалт гуйх ёстой.  Учир нь, 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ойн баярыг  тэмдэглэж, одон медаль тарааж,  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг хөдөө орон нутгаар явж хийсэн.  Дараа нь  уул овоо тахих нэрийдлээр Covid-19  халдварыг тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй гэв

АН-ын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын  1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэлээ.





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.