Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно

2021-9-24
736

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Хэдийгээр найдвартай сайн вакцин байсан ч гэлээ цар тахлыг таслан зогсооход хангалтгүй байгаа.

Тийм учраас тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийхээр үйл ажиллагаагаа бэхжүүлэн ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг давхар анхаарч байх хэрэгтэй. Маскаа зүүх, зай барих, олноор цуглахаас аль болох зайлсхийх, гараа угаах нь цар тахлыг давахад чухал ач холбогдолтой юм.

Бидэнд байгаа баримтаас үзэхэд дэлхийн хэмжээнд дархлаажуулалтыг тогтоох хамгаалалтын түвшин хангалтгүй байна. Дэлхийн ихэнх хүн ам энэхүү вирусийн халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлснээс хойш 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд шинэ амьдралын хэв маягт шилжин орж байна.

КОВИД-19-ийг үүсгээд буй вирус үргэлжлүүлэн эргэлтэд байх магадлал өндөр байна. Тэгэхээр бидний хувьд вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч вирусээс үүсэж байгаа эндэгдэл, хохирох явдлыг таслан зогсоох боломжтой.

Хувь хүн, албан байгууллага бүр энэхүү хохирлын эсрэг арга хэмжээгээ үргэлжлүүлэн авсаар байгаасай гэж уриалмаар байна. Бид хамтдаа гар нийлэн, өвлийн улирлыг даван туулахад хамтран ажиллах нь зүйтэй юм" гэлээ.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.