АМГТГ: Үндсэн хууль зөрчсөн ч лицензийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй

2021-9-24
1811

Газар нутгаа лицензээр хашуулчихаад, эзэмших, ашиглах эрхээ олж авахаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумынхан таван жил тэмцэж байна. Уг лицензийг анх авсан “Шинэ шивээ”, шилжүүлж аваад одоо эзэмшдэг “Эйкүсора” компанид “...Газар нутгийг маань лицензээсээ гаргаж өгөөч” гэж хандаад нэмэр болоогүй. “Эйкүсора” компанид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргахад тус болж, төрийн тамга ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй Шивээговь сумын II багийн ИНХ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тус сумын иргэнийг АТГ-т шалгуулахаар өгсөн ч сураг алдарсан. 

Гэсэн ч Шивээговь сумынхан гар хумхиж суугаагүй байна. Шивээговь сумын ИТХ-аас 2019 оны эхээр Ерөнхий сайд, УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга нарт ханджээ.

Тэд Ерөнхий сайд, УУХҮ-ийн сайдад 2019 оны нэгдүгээр сарын 4-нд Ашигт малтмалын лицензийг цуцлуулах тухай, АМГТГ-ын даргад 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хүсэлт гаргах тухай албан тоотуудыг илгээжээ.

Эдгээр хүсэлтүүддээ зовлонгоо тоочиж тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохтой холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналтай газрууд нь ашиглалтын лицензтэй талбайд бүхэлдээ хамрагдсаныг тайлбарлажээ. Улмаар 3494 оршин суугчтай Шивээговь сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ лицензийн талбайд хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчсөнөөс гадна иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байгааг ч хэлсэн байгаа юм. Мөн хэрвээ иргэдийн өмчлөлийн газрыг ашиглалтын лицензээс гаргаж, чөлөөлөхгүй бол сум орон нутгийн удирдлагын зүгээс холбогдох шатны шүүхэд хандахаа ч мэдэгджээ. 

Харин энэ асуудлыг гардан хариуцдаг АМГТГ-аас хариуг нь өгөхдөө “...Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь танайхаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн лицензийг цуцлах үндэслэл болохгүй үүгээр мэдэгдье” гэжээ. Өөрөөр хэлбэл, АМГТГ нь Шивээговь сумын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөөд байгаа нь лицензийг цуцлах үндэслэл болохгүй гэж хэлчихжээ. 

Ингэж “Эйкүсора” эзэмшиж буй лиценздээ Шивээговь сумын газар нутгаас гадна стратегийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлээд багтаачихсан. Энэ нь цаасан дээр тус компанийг эзэмшдэг Хонгконгийн компанийн мэдэлд байх боловч Монголын нэг зартай нөхөр, нэмэгдээд олны танил, нэр хүндтэй нөхдүүд мэддэг болчихсон байгаа юм.
Үргэлжлэл бий...

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.