Ард түмнээсээ чи аль эрт татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ

2021-9-23
2764
         Аль долдугаар сард сөхөрч туйлдсан эмч, сувилагчид руугаа дайрч байхдаа л чи ард түмнээсээ татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Улсын наадмаа хүртэл сэтгэлээ эзгүйрүүлэн өнжсөн байтлаа Хүй долоон худагт наадамдаж, бичлэгийг нь МҮОНТВ-д хүртэл хэдэн арван саяар заруулж байхдаа ч чи ард түмнээсээ татгалзсан байсан. Монголд бас өдий дайны наадмын бичлэг эвлүүлээд зарчих студи продакшн хэдэн зуугаараа шүү дээ.
 
Үлгэн салган татвараа төлж, үүдний жижүүрээсээ эхлээд ажиллах хүчээ цөөлж байгаа үндэсний компаниудаа дарамтлан 5-300 сая төгрөг гаргуулж, Цахим үндэстэн шоуг хэдэн тэрбумаар хийж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан. Залуу, эрүүл, дархлаатай нь амьдарч, ахмад, суурь өвчтэй нь зайгаа тавьж өг гээд индэр дээрээс үйл хөдлөлөөрөө чангаас чанга хэлчихсэн гэдгээ мэдсэн үү? Эрүүл мэнд, нас шүдээрээ ялгаварлан гадуурхуулахыг хэн ч хүсэхгүй. Өрхийн эмнэлгийнхэн чинь өчнөөн өр тавиад гэрээр эм эмчилгээ залгуулах гээд ядарч явахад тэрбум тэрбумаар шоудаж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан байсан.
 
Арай гэж алалцан байж буулгасан МАН-ын цаддаггүй цагийг эзлэгчдийг Оюунхоролоор тэргүүлүүлэн өндөр албанд тавьж байхдаа чи ард түмнээ ардаа хаясан. Муулаад байсан М.Энхболддоо тал зассан, урагшаа л зүтгэх ёстой байтал арагшаа ухарсан. Нам гэдэг хүлээсийг зад татаж, фракц гэдэг гинжийг байхгүй болгоно гэж горьдсон, харин ч бүр жижигхээн хүрээнд чирээд оруулчихна гэж санаагүй. Хаалгыг чинь сахьдаг хэдхэн ах дүү, танил талынхаа хүрээнд хамаад оруулчихсан шүү дээ, халааснаас нь чөдөрлөсөн.
 
Энэ улсын хөгжлийг 10 жилээр ухрааж, нүүрсээ экспортлох бүх боломжийг нь хаасан Х.Баттулгыг зөвлөхөөр авч байхдаа л чи ард түмнээ мартсан байсан. Одоо урд хөршийнхөнд Монголын нүүрс үнс, Оросын нүүрс од болчихоод байгаа нь үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол урдаас ч, хойноос ч даахынхаа хэрээр шатахуун зөөх байсан тэр бүх боломж үгүй болсон шүү дээ. Энэ мэтийн хөгжлийн боломжийг хулгайлсан хувиа хичээгчээс салах гэж бараг улсаараа, улаан, хөх намтайгаа яаж зүтгэлээ, үүнийг чи бас л огоорсон. Тавдугаар сард шатахуун тасалдах тухай "Роснефть"-ээс мэдэгдэж байхад танай ГХ-ны сайд зургадугаар сард ОХУ-д ажиллаж явсан байтлаа С.Лавровтой ямар ч яриа хэлэлцээр өрнүүлээгүй. Үүнийг чинь тэгээд төрийн ажлын уялдаа холбоо гэдэг юм уу?
 
Төр удирдана гэдэг чинь сүмээс хоол цай, хонох газар горьдож ирдэг сульдсан нэгний өмнө сураггүй чалчихаас их өөр юм л даа. Нийслэлд төсвөө захиран зарцуулах эрх өгч, 140 тэрбумын гэрээнд Сумъяабазар та хоёр гарын үсэг зуран тэврэлдэж байхдаа энэ хүнийхээ хувийн банкыг цаагуураа дэмжиж буйгаа чи мэдэж л байсан, харин ард түмэн ард нь ажилгүй, орлогогүй, арга ядан хоног өнгөрөөж байгааг ойлгохыг хүсээгүй. Чи үе үе л ямар нэгэн юмыг, хэн нэгнийг зарлана гэж сүрдүүлдэг.
 
Сүрдүүлэг амсаж өссөн хүүхдийн зан байж магадгүй. Эмч сувилагчдын суултыг зохион байгуулсан хэн нэгнийг, шатахуунаар боож байгаа 3-9 үсэгтэй компанийг зарлана л гэдэг. Бид таавар бөглөж амьдрах гээгүй, ямар их улстөржүүлж сураа вэ, сүүдэр чинь хүртэл улстөржиж хөдлөөд, түүнээсээ айгаад явдаг юм биш биз дээ. Улс төрөөс өөр ямар ч шалтгаан олж харахыг хүсэхгүй байна гэхээр хэтэрхий залуудаа сохорчээ, солио гажуу солбиулж гишгээд байна.
 
Чамайг 2.0 тэрбумаар хөшөө барьж, хөлд тээглэлээ гээд нурааж байхад хүүхдүүд цэцэрлэггүй хэвээрээ л үлдсэн. Нүдээ нээ дээ, шатахуунд дугаарлаж, эмнэлэгт амь тавьж байгаа ард олон чиний үнэн байх учиртай юм. Эргүүлээд бодоод үзээрэй, энэ хүртэл чи дээшээ явсан, нутгийн ахынхаа итгэлийг олж нүдэн дээр өнгө орсон. Гэхдээ эргэж хараагүй. Эргэж харсан бол ард чинь ард түмэн хаягдсан байсан юм. Нөгөө л байсан газартаа, нөгөө л асуудлуудтайгаа үлдсэн байсан. Чиний мартсан үнэн, чамд хаягдсан ард түмэн. Чи өнгө орсон, бид өнгө уруудсан. Чамаас брэнд үнэртэж, биднээс бэтгэрэл ханх тавьсан даа.
 
Одоо Ардын намтайгаа хамт ард түмэнд арчуулах гээгүй бол эртхэн энэ төрд зай бол доо. Эвгүй шүү. Энэ хүртэл тэссэн эрчлээс задарвал хэн ч торгоож дийлэхгүй, тогтоож хүчрэхгүй, тоглоомоор хуурахгүй. Ардын нам ингээд унах ёстой бол алуур нь чи өөрөө болох учиртай байжээ гэж адаг сүүлд нь хэлмээргүй байна. Залуу үеийнхэнд залуур атгуулах гэж хичээн зүтгэсэн, хүлээж тэвчсэн, итгэж хүлээсэн түмэн олны итгэл, сэтгэл нугараагүй, хугараагүй байгаа дээр шийдвэрээ гарга, ширээ эргэж олдоно, шинэ үеийнхний итгэл харин эргэж ирэхгүй. Чи залуу байна, чин үнэнтэй амьдарч сурах боломжоо өөртөө үлдээ.
 
      Р.Эмүжин





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.