Их гүрнүүдийн сөргөлдөөн дунд Монгол Улс золиослогдох учиргүй

2021-9-23
1401

Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтохын баталгаа  нь өнөөдөр  цэргийн гэхээс илүүтэй дипломат арга зам болсон нь нүцгэн үнэн. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд Монгол Улсын тусгаар байдал, бүрэн эрхт байдал маань оршин тогтнож байгаа. Гэтэл сүүлийн үед гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань хэврэгшиж эмзэг болж байна уу гэвэл, үнэндээ тийм. 

2021 онд дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн сөргөлдөөн эрс ихсэв. Ялангуяа, дэлхийн номер нэг, хоёр эдийн засаг бүхий АНУ, Хятадын зөрчилдөөн нэмэгдэж байна. АНУ-д шинэ ерөнхийлөгч сонгогдсон ч, ОХУ-АНУ-ын харилцааны хурцадмал байдал буурах шинжгүй. 

Үүнээс болж Хятад-АНУ, ОХУ-АНУ-ын хооронд нөлөөллийнхөө бүсийг  булаацалдсан геополитикийн үйл ажиллагаа нь улам идэвхжлээ. Том гео-бодлоготой Хятад, Оросын  завсар дахь  Монгол Улсын орон зайд ч энэ гурван их гүрний  өрсөлдөөн ил тод  даамжирч байна.

Энэ үйл явцтай зэрэгцээд  АНУ-аар тэргүүлсэн Барууныг сөрж буй манай урд, хойд хоёр хөрш хэл амаа өмнөх жилүүдээс илүүтэй ололцон өөр хоорондоо  илүү ойртож байна. 

...Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.


Үүнээс болж  хоёр том хөршийн маань Монгол Улс дахь шууд болон шууд бус нөлөө, хамаарал, эдийн засаг, улс төрийн зорилго бүхий  үйл ажиллагаа нь илүү их давамгайлан орж ирж байгааг  өнөөгийн үйл явдал бэлхнээ харуулав.

Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэл болох гурав дахь хөрштэй харилцах  үйл ажиллагаа  их дарамт, ачаалалд өртөх боллоо. Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо. 

Хоёр хөршдөө хамаг хөзрөө атгуулж нүүрс, бензин, хэрэгцээт бүхнээрээ  лавтай урхидуулсны лай ланчигийг одоо амсаж байна. Дуртай өдрөө Бээжин нүүрс авахаа больж, Москва  шатахуунаараа жаахан хясахад бид амаараа шороо үмхэж байна.  
Тусгаар тогтнол, бие даасан  байдлын гол ухагдахуун болсон Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг их амар хялбар мэтээр төсөөлж, түүнд хөнгөн хийсвэрээр  хандаж ирсний харгайгаар ийм байдалд хүрчихэв үү гэлтэй. 

Дэлхийн бодлого тодорхойлдог  энэ их гүрнүүдтэй эн тэнцүү тоглолт хийж, чухамхүү дипломат ур мэхийг уралдуулан “тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй”, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн авч гарч  чадахуйцаар  Монгол Улсын гадаад үйл ажиллагааг улам чадваржуулахыг өнөөгийн нөхцөл байдал нэхэн шаардаж байна. Энэ их гүрнүүдтэй сийрэг ухаан гарган чадварлаг тоглолт хийж чаддаг болж улмаар эрх ашгийг нь цогц хослуулахуйцаар дипломат ур чадвараа ахиулж байж баталгаатай оршин тогтнон, эдийн засаг тэлж, өөдлөн дэвжих сайхан зам нээгдэнэ. 

Б.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.