Ерөнхий сайд аа , Таныг айлгах гэж бус, алдсаныг чинь залруулах гэж шүүмжилдэг юм шүү

2021-9-23
2998

Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням Дашнямтай сайн өдөр өчигдөр тохиогоод өнгөрлөө. Харин энэ бэлэгшээлтэй сайн өдөр Засгийн газарт  чиглэсэн хандлага тийм ч таатай байсангүй. Өнгөрсөн  баасан гарагийн “Цахим үндэстэн” шоунаас үүссэн иргэдийн бухимдал дээр шатахууны хязгаарлалт нэмэрлэж, даарин дээр давс гэгч болж байна. 

 “No naadam” хөдөлгөөний залуучууд Засгийн газрыг огцрохыг шаардаж байна, дахиад жагсана гэдгээ хэвлэлийн хурлаар зарлачихлаа. Бас залуучуудыг нэгдэхийг уриалчихлаа. Эрх баригчид бэлэн байдлын зэрэглэлээ зөрчиж халдвар хавтгайрах нөхцлийг бий болгосон, араас нь шатахууны хязгаарлалт үүсгэсэн гэхчлэн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчихсэн ийм үеэр “No naadam” эргэн сэрж  гал дээр тос нэмж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд сайны ёр биш.

Гэхдээ ард түмэн алдаанаас чинь илүү оноог нь тоолж байгаа байх. Вакцинжуулалт, Оюутолгойн гэрээг эргэн харсан гэхчлэн нэрлэж байгаа.  

Энэ бүхэнтэй зэрэгцээд МАН-д жигүүр мэндэлж байгаа гэх мэдээлэл бас түгэж байх юм. Урьд нь Ө.Энхтүвшин, Т.Гантулга нар жигүүр байгуулж байсан болхоор цочирдох явдал биш ч байж мэднэ. Харин энэ удаагийн жигүүр залуусын өндөр дэмжлэгтэй,"МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбоо" гэсэн нэрээр гарч ирэх сурагтай. Жигүүр мэндлэх нь МАН-ын бүх зүйл сайн байгаагийн шинж лав биш. Гэхдээ энэ жигүүр өдөлж амжих эсэх нь тодорхойгүй.   

Өнгөрсөн Баасан гарагийн шоунд залуучууд хэдэн мянгаараа цугларч,“хонины найр” гэдэг шиг л юм болсон. Гэсэн хэрнээ маргааш нь буюу Бямба өглөө халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг дор 10-аас илүү  хүн цуглахгүй байх УОК-ын сануулгаар эхэлж байв. Иргэдэд тийм ч таатай санагдаагүй байх. 

Миний ойлгож байгаагаар бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа. Энэ түвшинд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон дүрэм журамтай. Харин үүнийгээ Ерөнхий сайдаасаа эхлээд дарга нар өөрсдөө зөрчсөн.  Энэ бол мэдээж хэрэг, маш муу үлгэрлэл болсон.  Маргааш нь Ерөнхий сайд  “Олон хүн цуглуулж зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй” хэмээн дундчилаад  гадаах талбайн арга хэмжээг цаашид ч дэмжинэ гэж өмнөх үйлдлээ зөөллөж байгаа харагдана билээ.  

Баасан гарагийн шоу бол Ерөнхий сайдын хувьд  өөр дээрээ гал дуудсан үйлдэл болчихсон юм. Үүнээс л хойш шүүмжлэлийн шуурга дэгдчихлээ. Гэхдээ ингэлээ гээд Засгийн сайн алхмуудыг бас  үгүйсгэж болохгүй нь тодорхой. Сайн нь сайнаараа, саар нь саараараа. 

Тухайн өдөр Ерөнхий сайд “Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ хэвлэлийнхэнд “Засгийн газар шүүмжлэлээс айж хаалттай ажиллахгүй”  гэсэн нь анхаарал татсан. Өөрийг нь айлгах гэж ард түмэн шүүмжлээд байна гэж ойлгож явдаг юм уу л гэмээр төсөөлөгдөж байна. Арай л мөхөс ойлголт, мөчид үг. Улсын Ерөнхий сайд нь иргэдийнхээ шүүмжлэлийг хүүхэд айлгадаг “хадны мангаа” мэтээр ойлгож байгаа бол шуудхан хэлэхэд Та улстөрч биш. 

Нэг зүйлийг хэлэхэд ард түмэн айлгах гэж шүүмжилдэггүй. Харин хазайхад чинь түших гэж, санаа сэрэмж өгөх гэж,  алдсаныг чинь залруулах гэж, төрийн ажил төвшин байгаасай гэсэндээ  зүрх зоригийг чинь өдөөх гэж шүүмжилдэг юм шүү.

Эдийн засгийн эргэлтийн судсаа тэлнэ гэдгийг чинь иргэд алга ташин дэмжиж байгаа. Гэхдээ эрүүл иргэнтэй байж л эдийн засаг урагшлана.  Энэ бол эргэлзэх аргагүй ганц үнэн. . Бас шинэ жилээ хамтдаа тэмдэглэх боломж нь эрүүл иргэн. 

Та ярьж байна. “Хөл хоио тавих нь ч зөв. Халдвар хамгааллын дэглэмээ барих нь ч зөв. Гэхдээ эдийн засгаа нээх нь зөв” гэжээ.  Энэ олон зөвөө яаж хослуулах, хэрхэн маневарлах ухаан шийдэл УОК-т лав алга. Хэтэрхий бүхэлдсэн, дотроо задаргаагүй ийм л шийдлүүд яваад байгаа болхоор вакцинжуулалт үр дүнгүй, тодорхой хүн амд ногдох халдварын тоогоор дэлхийд толгой цохиж явна.  Тэр бүү хэл, гадаадын зарим улс орон вакцины үр нөлөөг Монголын жишгээр харж эргэлзэж тээнэгэлзээд эхэлжээ. 

Мэргэжлийн байгууллагын зүгээс баар, караокийн ажиллах цагийн хуваарийг орой 22.00 цагаас хойш хязгаарлавал халдварын тархалт 20 хувиар буурах тооцооллыг хийж УОК-т танилцуулсан. Үүний хариуд өөдөөс нь эдийн засаг яриад сууж байна. Эрх баригч намын Засгийн газар эдийн засгаа сэргээх бодлого энэ хүрээнд эргэлдээгүй байх гэж найдъя.

Ерөнхий сайд аа, сошиалд хөтлөгддөг, таалагдах талаас нь илүү харж  шийдвэр гаргадаг гэх иргэдийн шүүмжлэл танд хаялагддагийг энэ дашрамд сануулъя.   Бас айлгах гэж байна гэж битгий эндүүрээрэй.

Ард түмэн чинь таныг Л.Оюун-Эрдэнэ гэхээсээ илүүтэй улсынхаа Ерөнхий сайд л гэж хардаг болхоороо шүүмжлээд байгаа юм шүү дээ.

 

Б.Тулга






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.