Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

2021-9-22
295

Коронавируст халдварын эсрэг нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болоод 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон "Файзер"-ын вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. 

Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Сингапур зэрэг орон нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж. Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой. Харин коронавируст халдвараар огт өвчлөөгүй иргэд нэг болон хоёр тунгийн вакцинжуулалтад хамрагдсанаас хойш гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэйг НЭМГ-ын Эрүүл мэндийг  дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа онцолж байв.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Оюунчимэг “Манай хорооны вакцинжуулалтын цэгт ирж буй иргэдийн 70 хувь нь нэмэлт гурав дахь тундаа хамрагдаж байгаа бөгөөд дийлэнх нь залуучууд байна. Вакцин хийлгэсний дараа гурван хоногтоо вакцин хийсэн газар нь хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэг илэрнэ. Тиймээс тус хэсэгтээ хүрч болохгүй, хүйтэн жин тавихгүй, ямар нэг тос  түрхэхгүй, хөндөхгүй  байх хэрэгтэй. Халуун, бүлээн шингэн зүйл сайн ууж, дулаан хувцаслан, сайтар унтаж амрах шаардлагатай” хэмээн зөвлөж байлаа. Тус хорооны өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын нөөц хүрэлцээтэй байгаа бөгөөд вакцины цэг дээр хороо хороогоороо ээлжлэн, хоёр хоногийн давтамжтай ажиллаж байна. Вакцинаа хийлгэхээр ирсэн иргэд дархлаагаа дэмжихийн тулд бүх тундаа хамрагдахыг уриалж байлаа.

Нийслэлийн хэмжээнд 49 цэгээр 60 баг нэмэлт тунгийн вакцинжуулалтыг хийж байна. Вакцинжуулалтын цэгийн мэдээллийг “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон Эрүүл мэндийн яам, УОК-ын цахим хуудаснуудаар дамжуулан тогтмол мэдээлж байгаа юм.  Иймд иргэн та өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандан, дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах боломжтой.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.