Чингис хаан

2021-9-22
1298

Чингис хаан (1162-1227)

Их монгол улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин. II мянган жилийн түүхэн хүн.

Тэмүжин эцгээсээ 9 настай өнчрөн хоцорч амьдралын хатуу хүтүүг даван туулж эрийн цээнд хүрчээ. Тэр төрөлхийн ухаан сэргэлэний дээр, хэрсүү ухаан, тэсвэр тэвчээр, зорьсондоо хүрэх тэмүүлэл, эхэлснээ дуусгадаг шаргуу чанар, хүний чанарыг таних, олноос үг сонсож сайн мууг ялган тунгаах чадварыг багаасаа эзэмшсэн нь хожмоо төрийн шалгарсан зүтгэлтэн, цэргийн алдарт жанжин, хүн төрөлхтний амьдралд эргэлт хийсэн их хүмүүн болох замыг нь тавьж өгчээ.

1189 онд эцгийн анд Ван хан, анд Жамуха нарын дэмжлэгтэйгээр эцгийн захирч байсан улсыг цуглуулан нэгтгэж Хар зүрхний Хөх нуур гэдэг газарт Чингис хэмээх цолтойгоор хаанд өргөмжлөгдөжээ.

Чингис хааны хөрөг. Зураач Ү.Ядамсүрэн.

Чингис хаан 1206 онд  Их Монгол улсаа байгуулаад  хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорив. Гэвч түүний санасанаар болсонгүй  улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж, доромжилсон учир асуудлыг  хүчээр шийдэхээс аргагүйд хүрчээ.

Чингис хааны эхлүүлсэн аян дайн хэргийн явцаар өргөжсөөр дэлхийн хэмжээний байлдан дагуулал болж Монголын Эзэнт гүрний үндсийг тавьсан  билээ.

Чингис хаан цөөн хүний хүчээр агуу их зүйлийг бүтээж чадсаныг түүний удирдагчийн, манлайлагчийн  гайхамшигт чадвартай холбон үзэж олон орны эрдэмтэд судлаж зарим нь түүнийг өнөөгийн ертөнцийг үндэслэн байгуулагч хэмээн үнэлж байна. Тэр өөрөө цэргийн суут жанжин, удирдагч төдийгүй Монгол болон дэлхийн түүхэнд гайхагдсан алдарт жанжнуудыг төрүүлэн гаргасан юм.

Чингис хааны алтан зоос.

Монголчуудын байлдан дагууллын үр дүн нь нэг талаас түүх соёлын үнэт зүйлсийг эвдэн бусниулж,эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн ч нөгөө талаас  өрнө, дорны ард түмэн бие биеийг мэдэх болж соёл, шинжлэх ухааны олон салбарт бие биеийн ололт амжилтыг ашигласнаар  дэлхийн хөгжил урьд байгаагүйгээр хурдацтай урагш ахижээ.

Их хааны үндсийг нь тавьсан Монголыг эзэнт гүрэн нутаг дэвсгэр болоод хүн амын тоогоор хамгийн том байж, 200 шахам жил оршин тогтнож чаджээ. Монголын эзэнт гүрний хамаарч байсан газар нутаг нь 24 сая км байв.

Чингис хаан  тив дамнасан их  гүрний үндсийг тавьж, гадаад харилцаа, худалдаа, зоос мөнгө, зам харилцаа зэрэг дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн  үндсэн өөрчлөлт оруулсан учраас АНУ-ын Вашингтон Пост” сонин Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарлаж, 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гаргав.

1996 онд "Washington post" сониноос Чингис хааныг "мянган"-ий түүхэн хүн хэмээн нэрлэжээ.

Уг тогтоолд: Нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд  энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын гишүүн орнууд өргөн тэмдэглэхийг уриалсан билээ. Энэхүү уриалгыг ХБНГУ, АНУ, Австри, Япон, Унгар, БНХАУ зэрэг олон орон болон уугуул эх оронд нь дэмжин ой тэмдэглэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, үзэсгэлэн гаргаж, их хааны амьдарлыг харуулсан урлагийн бүтээлүүд олноор төрөн гарсан нь түүнийг дэлхийн алдарт удирдагч, суут хүн болохыг хүлээн зөвшөөрч, үнэлсэн  хэрэг билээ. (С.Цолмон)

Ашигласан ном зохиол

Цолмон С. Чингис хааны эзэнт гүрэн. УБ.,2006

Жак Уэтэрфорд, Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан, УБ.,2012

Михал Биран, Чингис хаан, Боть VII,УБ.,2015

Нацагдорж Ш., Чингис хааны цадиг, УБ.,1991

Пауль Рачиневский, Чингис хаан түүний амьдрал ба өв, Англи хэлнээс орчуулсан Түшмэд Л.Мөнх-Эрдэнэ, УБ.,2006

Пэти де Круа, Аугаа их Чингис хааны түүх, Лондон.,1722, монгол хэвлэлийг эрхэлсэн А.Нямаа,орчуулсан М.Саруул-Эрдэнэ.УБ.,2015

Сайшаал, Чингис хааны товчоон, Дээд, доорд дэвтэр, ӨМАХХ,1987

Чингис хаан. Толь бичиг, Монгол улсын шинжлэх ухаан, I боть.,УБ.,2006

Эренджен Хара-Даван. Чингис-хан как полководец и его наследие, Белград., 1929

Владимирцов Б.Я. Чингис-Хан. Берлин. Петербург. Москва. 1922 .

The History of the World-Conqueror by ‘Ala-ad-Din ‘Ata-Malik JUVAINI. Translated from the text of  Mirza Muhammad QAZVINI by JOHN ANDREW BOYLE,Vol.I,II, Harvard University Press Cambridje, Massachusetts.,1958

 

Дэлгэрүүлж үзэх ном зохиол

Базарсүрэн Ж., Чингис хааны  цэргийн зэр зэвсэг,УБ.,2009

Болдбаатар Ж., Монголчууд дэлхий дахины түүхнээ,УБ.,2007

Бор Ж.,Монгол хийгээд Евразийн дипломат шастир, УБ.,2004

Далай Ч. “Их Монгол улс” - (1206-1260). УБ., 2006.

Ли Жичан. Чанчунь бомбын өрнө зүг аялсан тэмдэглэл, Орчуулж тайлбарласан Я.Ганбаатар, Ц.Ганбаатар, УБ.2010

Монголчууд  Дэлхийг эрхшээсэн морьтон  дайчдын гүрэн (XII-XYII зуун) УБ.,2016

Нямаа Б. Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга. УБ.,2005

Правдин М.Чингис хаан түүний өв, Герман хэлнээс орчуулсан Д.Моононцагаан,УБ.,2005

Рашид-ад-Дин. Судрын чуулган I,II,III боть., Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо., УБ.,2003

Сумъяабаатар Б.Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн  бичмэл, УБ.,2002

Храпачевский Р.П. Чингис хааны цэрэг дайны гүрэн. Орчуулагч П.Одхүү,УБ.,2008

Уолкер.С.С. “Чингис хаан”. УБ., 2001.

Чингис хааны өв., УБ.,2012

Монгол улсын түүх. УБ., Дэд боть,УБ.,2003 

Үндсэн мэдээлэл:

Адил утгатай үг Тэмүжин, Чингис хаан
Хамаа бүхий үг Их Монгол улс, Өгэдэй хаан, Монголын эзэнт гүрэн
Төрөл түүхэн зүтгэлтэн
Цаг үе Их Монгол улс
Салбар улс төр
Өөр нэр (цол, сүмийн цол, хоч нэр гэх мэт) Ертөнцийг байлдан дагуулагч, Дэлхийг дайлан дагуулагч
Хүйс эр
Төрсөн он, сар, өдөр 1162
Нас барсан он, сар, өдөр 1227
Овог, аймаг Хиад боржигин
Төрсөн газар Дэлүүн болдог
Албан тушаал Их Монгол улсын хаан
Гэр бүл (Эцэг, өвөг эцэг, эх, нагац өвөг, хадам эцэг, хүргэн, эхнэр, нөхөр, хүү охин гэх мэт) Өндөр өвөг нь Хабул хаан, өвөг нь Бартам баатар, эцэг нь Есүгэй, эх нь Өэлүн үжин, хатад нь Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн нар, хөвгүүд нь Зүчи, Цагадай, Өгөдэй, Тулуй,Алалтун бэхи, Чэчэйхэн нарын зэрэг

 

Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн 

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.