
Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байж болзошгүй мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа мэдээлэл өглөө. Тэрбээр,
“Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа талаар нийтлэгдсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийгдэж байгаа. Шалгалтын явцад Орхон аймгийн Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Орхон аймаг дахь Цагдаагийн газраас мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 20.7-р бүлэг зааснаар хэрэг бүртгэлийн хэргийг нээнэ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг асуудал үүсгэсэн албан хаагчийг албанаас дутагдлаар гаргах шийдвэрийг гаргасан” гэлээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал