ОХУ-ын СЕХ Төрийн Думын сонгуулийн саналын хуудсыг 100 хувь эцэслэн тоолсон байна
Ингэснээр Төрийн Думын сонгуулийн эцсийн дүн гарч байна. Үүнийг ОХУ-ын СЕХ -ны вэбсайтад нийтэлсэн тоо баримт нотолж байна.
Эцсийн тооллогын дараа Нэгдсэн Орос нам олонхийн саналаар ялаад байгаа юм.
Тухайлбал, Нэгдсэн Орос нам сонгуульд 49.82 хувийн санал авч ялалт байгуулж байна. Хоёрдугаарт 18.93 хувийн санал авсан ОХУ -ын Коммунист нам оржээ. Үүний дараа ОХУ -ын Либерал ардчилсан нам 7.55 хувь, Шударга Орос - Эх орончид - Үнэний төлөө нам 7.46 хувь, Шинэ хүмүүс нам 5.32 хувийн санал авсан нь тодорхой болоод байна.
Сануулахад ОХУ-ын Төрийн Думын сонгууль гурван өдөр үргэлжилж өндөрлөж байна. Санал хураалт холимог системээр явагдсан бөгөөд парламентын доод танхимын шинэ бүрэлдэхүүний тэн хагасыг нэг мандаттай тойргоос, үлдсэн хагасыг намын жагсаалтаар сонгосон юм.