Хөшөө бариулж чадахгүй байж хөршийн арга оллоо юу?

2021-9-21
2478

За одоо энэ хүүхдээ яадаг юм байгаа юм? Буруу эрхэлсэн хүүхэд буурлуудынхаа мөнгөөр шоудаад цайны сүүгүй суулгаж байдаг даа. Яг л тийм юм болоод байна. Энэ мэтийн бацаануудын рейтингийг тогтмол барих гэж пиарчид нь сар бүр ямар нэгэн дайсан сүртэй гэгч бодож олно, тэгээд түүнтэйгээ тэмцэлдүүлнэ. Тэмцэгч энэ тэр гэсэн нэр сүр дагалдуулна.

Сүртэй зурагтай сүржин мэдэгдлүүд үйлдвэрлэнэ. Тэгээд улс орны амьдрал өөдөлдөг бол хамаа алга. Тэмцэгч, Волтрон, Пороро, Супермэн гээд ямар ч нэр өгч, яаж ч рекламдсан яахав зүгээр. Ганц хөшөө гайгүй бариулчихаж чадахгүй, бантахдаа нураагаад ачуулж байгаа хүн хоёр хөршийн аргыг олоод хойд урдаас бараа таслахгүй залгуулна гэж юу байхав дээ. Дээр нь хамгийн ойрын хоёр хөрштэйгээ Монгол Улсыг төлөөлөн мөр тэнцүү, тэргүүн чацуу ярилцаж чадах хүнийг Ерөнхий сайдаар сонгож баймаар юм байна. Путин, Си Зин Пин хоёр голох нь аргагүй, гол гаргахаас өөрцгүй л дээ. Тоож дуугарахгүй том загнахаа ч мэдэхийн сайнаар мэдэж байгаа.

Амьдралын үнэнтэй аргагүй нүүр тулна гэдэг чинь энэ шүү дээ. Хүнд бас чадал хүрэхгүй юм гэж яах аргагүй байдаг юм. Чадал хүрэхгүй ажилд нь чангааж хүлээд байна гэхээр эрх баригч МАН энэ хүүхдээ нэг талаар эвгүй хүчирхийлээд байгаа хэрэг юм л даа. Өө тэгээд хаанаас ч хамаагүй үндэсний дайсан гээч юмыг үтэр түргэн ургуулна.

Оюун-Эрдэнийн хувьд энэ үг бүүр эх утгаа алдсан. Андлалын хөшөөг эсэргүүцсэн хүн үндэсний дайсан, цалин нэмүүлэхийг шаардсан эмч сувилагчид бас л үндэсний дайсны үгээр хөдөлсөн болж хувирсан. Одоо чадахгүй байгаа ажлыг нь чадал заагаад хэлээд шүүмжилсэн бүх хүн нөгөө л үндэсний дайсан. Урвагчдын сүүлчийн орогнох байр нь үндэсний үзэл гэдэг үгийг утгаар нь урагшлуулж яваа хүн дээ. Хөшөөгөө нурааснаараа өөрөө үндэсний дайсан болж таарсан.

Мафитай тэмцэнэ л гэсэн, өөрөө нам дамжсан мафийн тогтолцоог дэмжсээр явааг зөвлөхөөс нь харж болно. Ганц хөшөө юу ч биш, ажлын цагаа хуваарилж чаддаг юм уу, энэ хүн чинь? Шатахуун импортлогчдыг Орос руу өчигдөр ногоон паспорт гаргаж өгөөд өглөөхөн мордуулчихаад, Дарханы замд тоос шороондоо тортойж явах зуур нь эргүүлээд уулзалтанд дуудчихаж байгаа юм. Өнөө хэд нь буцаад наашаа, бухимдлаа үүрч, толгойгоо сэгсэрсээр, 11:00 цагт амжиж ирэх гээд аргаа барж явна л гэнэ дээ. Дээр нь нөгөө уулзалтандаа хэвлэлийнхнийг бас дуудчихсан.

Зүгээр л шоу тэгэх үү. Камерийн өмнө загнаж, үүрэг даалгавар өгсөн болж од болох гэж байгаа юм байх аа. Шатахуунаар шал дээр суухаасаа өмнө тэдэнтэйгээ уулзаж, тээглээд байгаа асуудлаа ярилцахгүй яасан юм. Ингэхэд байна аа, бидэнд ямар ч од хэрэггүй, үндэсний баатар ч хэрэггүй, асуудлаа хамтдаа шийдэх л хамгийн нэн тэргүүнд шаардлагатай байна. За одоо энэ бухын хүзүүнээс хатуу, бусдын шашны пастор хүнээ яадаг юм байгаа юм?

МАН энэ залуугаа чөлөөлж, төрөө эзэнтэй, түмнээ галтай болгоно уу. Удирдах хүнгүй улдаад суучихсан юм бол томоохон татвар төлөгчид, улс төрийн бусад хүчнүүдийн төлөөлөлтэй хамтран шавраас татаж гаргах шалгуур өндөртэй баг байгуулна уу? Яадаг ч байсан энэ улс орон эзэнтэй болгож өг!

Р.Эмүжин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.