Шивээговь сумынхан Хонгконгод эзэмшилтэй “Эйкүсора” компаниас газар нутгаа гуйжээ

2021-9-20
1054

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашигт малтмалын хоёр лицензээр “Шинэ шивээ” ХХК-д олгочихсон. Тэр лицензэд үүнээс гадна Шивээ Овоогийн орд газар бүхэлдээ, төмөр замын хамгаалалтын зурвас хэсэгчлэн мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газрууд орчихсон байдаг.

“Шинэ шивээ” ХХК-ийнхан  лицензүүдээ 2016 оны дөрөвдүгээр сард өөрийн толгой компани болох “Эйкүсора”-д шилжүүлсэн. Тэрхүү “Эйкүсора” ХХК-ийн эзэмшигч Хонгконгийн компани байдаг. Ингээд дээрх хоёр лицензийг цаасан дээр Хонгконгийн компани эзэмшдэг болчихож байгаа юм. Гэхдээ Монголд төлөөлөөд яваад байдаг нэг нөхөр бий.

Мэдээж хэрэг газар нутгаа хашуулсан сум орон нутгийнхан дуугүй суугаагүй байна. Шивээговь сумын удирдлагууд, иргэд нь мөн ч их явжээ. 

Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат 2018 оны аравдугаар сарын 31-нд “Эйкүсора” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын лицензээс газар хасуулах тухай 1/231 тоот албан бичиг хүргүүлжээ. Түүндээ “...Танай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-20424, MV-20420 дугартай лицензийн талбай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа билээ. Дээрх ашиглалтын лиценз бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар тус тус давхцалтай байна. 

Мөн тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохтой холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналтай газрууд нь ашиглалтын лицензтэй талбайд бүхэлдээ хамрагдаж байна. Шивээговь сум 3494 оршин суугчтай. Өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй. Хуулиар харьяалуулсан тусгайлсан чиг үүрэгтэй. Сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ лицензийн талбайд хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөнөөс гадна иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байна. Иймд хавсралтад нэр дурдсан нэр бүхий иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрууд, цаашид сумын Дунд болон Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах газруудыг ашигт малтмалын лицензийн талбайгаас хасалт хийлгэж хамтран ажиллана уу” гэжээ. 

Үүнд “Эйкүсора” ХХК-ийн захирал Д.Ганхолбоо 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 19/09 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна. 

Гэвч тэрхүү хариу бичгээр Шивээговь сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ИТХ-аараа дамжуулан тавьсан хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй байна. Тиймээс Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат дахин 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Хариу хүргүүлэх тухай 2/04 тоот албан бичиг илгээжээ.

Уг хариу бичигт “...Танай 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 19/09 тоот албан бичигтэй танилцлаа. Сумын ИТХ-аас 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр 1/231 албан тоот “Ашигт малтмалын талбайгаас хасалт хийлгэх тухай” хүсэлтийг хавсралтуудын хамт хүргүүлсэн билээ. Сумын ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс танай компанид удаа дараа хандахад ямар нэг хариу өгөөгүй байсаар 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албан бичгийг ирүүллээ. Манай хүсэлтэд дурдагдсан газрууд болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цаашид нэмэлтээр оруулах газруудыг бүхэлд нь хасалт хийлгэх шаардлагатай тул хасалт хийлгэхээр төлөвлөж буй газруудын саналыг яаралтай ирүүлж хамтран ажиллахыг хүсье” гэжээ.

Шивээговь сумынхан ингэж гадаадад эзэмшилтэй компаниас газар нутгаа гуйсаар байгаа юм. 

Үргэлжлэл бий...

Б.ДАМДИН-ОЧИР  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.