Засгийн газар “Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм”-ээ зөрчиж өнгөрсөн баасан гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Цахим үндэстэн” арга хэмжээ зохион байгуулж олон зуун залуусыг нэг дор цуглуулсан. Эрх баригчид хүссэн үедээ өөрсдийн тогтоосон дэглэмээ зөрчиж хууль дүрэм хүн бүрт эрх тэгш үйлчлэхгүй байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох ёстой гэдэг шүүмжлэл цахим орчинд өрнөж буй.
Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр “Олон хүн цуглуулж зохион байгуулалтын алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Цахим үндэстэн арга хэмжээг 120 орчим аж ахуйн нэгж нийлж хийсэн. Ерөнхий сайдын хувьд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж оролцсон. Монгол Улсын эдийн засаг хасах баланс руу орсон. Улсын төсөв 23 хувиар тасарсан амаргүй цаг үед бид ажиллаж байна. Цаашид гадаах арга хэмжээг зохион байгуулна. Эрх чөлөөгөө хэтрүүлэхгүй байхад л анхаарах нь зүйтэй. Хүний амын 60-аас дээш хувь нь вакцинд хамрагдсан улс орнууд гадна талбайд арга хэмжээ зохион байгуулаад явж байгаа. Цар тахалтай дасан зохицож сөрж ажиллана. Шинэ жилийн баярыг бид хоёр жил тэмдэглэсэнгүй. Цаашид эдийн засгаа аль болох нээх, хэвийн амьдралд шилжих бодлого барьж явна.” гэлээ
Г.Дугар