Чи чадахгүй

2021-9-18
14023

За Оюун-Эрдэнэ ээ, нүүрэн дээр чинь хэлж, нүгэл дээр чинь дуугарчихъя. Чи угаасаа улс удирдаж чадахгүй. Андлалын хөшөө нэрээр хурууны хулгайч хийнэ. Төрийн ордны хоёрдугаар давхрын зүүн жигүүр хэдэн PR-чин гээд өөрийгөө бодчихсон бацаанаар дүүрчихсэн. Өнөөдүүл нь өглөө болгон л "Дарга аа, ийм юм хийвэл та бут авах гээд байна, алдар хүнд чинь арван зуу дахин өсөх гээд байна" гэсээр угтана. Тэдний аль хөл дээрээ боссоноос шалтгаалан манай мангар бацаан тэнэгтэж өгнө. Улс савлаж, эх орон дэнжигнэнэ. Аль хэдийнэ 1010 хүнээ ковидоор алдчихаад, эмнэлгүүдэд ор байтугай шал олдохгүй, эмч сувилагч нар ажлын ачааллаас шалтгаалан сөхөрч унаж байхад ямар үхсэний чинь Цахим үндэстэн бэ. Хазаж дайраад, хамаг муугаар хэлээд байсан эмч сувилагчид чинь 14 хоног тусгаарлах хувцас дотроо хүлэмжний ногоо шиг хөлстэйгээ зүтгэж, гэртээ харих ч эрхгүй сульдаж унаж байна. Төр барьж, түмэн удирдаж чадахгүй чинь нэгэнт тодорхой болж, танай намынхан Цагаан ордондоо тусгай баг байгуулан өөрийн чинь дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа биз дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан, үлгэрийн ханхүүгийн дээлээр гоёж, наад худалч нүүрээ гялтайтал тослож, худлаа ярьдаг уруул амаа гэрлийн хугарлаар гэнэтийн баатар шиг өнгөлөөд ч, брэндийн пиджак мөрөн дээрээ тохож, биеэ мянга дөвийлгөөд ч Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй. Японы Ерөнхий сайд өвчтэй байгаа, үхэл хагацал үзсэн ард түмнээ хүндэтгээд олимп нээхээс татгалзаж байхад чи ичихгүй хоёр онгоц хүн дагуулаад, хорвоогийн шившиг болоод үзэгчдийн суудалд сууж л байсан шүү дээ. Өөрийгөө өрөөлтэй харьцуулж гэмшсэнгүй юү? Аж ахуйн нэгжүүд чинь хаалгаа барьж, ард түмний амьдрал алд алдаар дордож, бензин шатахууны үнэ хаданд гарч, өргөн хэрэглээний барааны үнэ модонд авирч, зарим эмийн сангуудаас тариур олдохоо больчихоод байхад хэдэн төгрөгөөр бас юугаа солонгоруулж шоудаад байгаа хүн бэ. Шоу болгоноос мөнгө унагааж, наадам болгоноос найраа халаасалж ханаагүй юу? Одоо араас нь цахим шоу сайхан боллоо гэсэн баахан гялгар PR явна. Алаад хаялаа, аваад гарлаа гэж хундага тулгана, худлаа хөөргөнө. Залуусыг хошгируулна. Зам бүүр далийлгана. Чиний тэр Шангри Ла-гаар гүйдэлтэй IT гүнж, шалдан санваартны явдал одоо ёстой үнэн инээдтэй үнэ цэнэгүй, үргэх ялаагүй болсон. Өөрсдийгөө Солонгос киноны уба, аниа нар гээд бодчихдог юм уу, улсаа андуурч тэнгэрт нисээрэй. Халдвар гаарч, өдөртөө 5000д хүрнэ, нас барагсад 20д дөхнө. Цахим шоу ч гэх шиг, Дельта шоу гээд нэрлэчихээч, яг ононо. Чиний наад соёлын суурьгүй, өсөхийн боловсролгүй том толгой юугаа ойлгож, ямар юмаа бодож явдаг хүн бэ? Сайхан ярьснаар, саран дээр шоудсанаар амьдрал урагшлахгүй, сайн төлөвлөлт, сайтар нягталсан удирдахуйн ухаанаар улс орон уначихалгүй тогтож байдаг юм, мангар бацаан чинь яах нь вэ, майлдаг мал уу ямар? Үнэндээ чиний үнэн дүр төрх энэ шүү дээ, өөрийгөө харж ав, хэрээ мэдэж, бяраа тань. Өсөхийн өлөнгөө дарж чадахгүй бол өндөр төрөөс хол яв гэж чамд аль эртнээс хэлээд байгаа шүү. Чамайг би энэ насандаа дэмжиж байгаагүй, цаашдаа ч дэмжихгүй. 25 жил улс төр бичсэн хүнд хорьж болохгүй шалгуур бас байдаг юм за. Ах чинь бас алаад өгье, ах нь зохицуулъя гэж чихэн дээр чинь цэцэг ургуулаа юу? Ха ха, иргэний үнэмлэхээ канондуулаад, наториатын үүдэнд дугаарладаг ард түмэн ямар үхсэнийх нь Цахим үндэстэн бэ? Хөрсөн дээрээ бууж, хөл дээрээ тогт доо. Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц. Эсвэл тэр сүмийн пастор энэ тэрээ хийвэл яасан юм? Энэ улс орон чинь Оюукийн гоёлын Монгол, олон түмний туйлдсан Монгол гэж хоёр хуваагдчихаад удаж байна. Танай намд өөр улс удирдаж, төр төвхнүүлж чадах хүн байна уу, боловсон хүчний чинь нөөц дууссан бол үнэнээ хэлээд зайгаа тавьж өг, эрсдлийн үеийн төр, томоохон татвар төлөгчдийн хамтарсан баг байгуул! Цар тахлын үед цадахаа мэддэггүй гөлөгөн Ерөнхий сайд ер хэрэггүй.

Р.Эмүжин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.