Сонгуульд нам ялдаг, сонголтгүй төрийн албан хаагчид халагддаг  

2021-9-18
1052

 

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөл шийдвэрлэжээ. 2020 онд шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн. Эдгээр иргэдээс хэд нь ажлын байраар хангагдаж хэд нь төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцөд үлдсэн бол. Шалгалтад тэнцүүлээд нөөцөд бүртгээд байж болно. Улс төрийн халаа сэлгээ нь зогсохгүй бол мөнхөд ажлын байрандаа мэргэшиж чадалгүй солигддог төрийн албан хаагчдын гинжин хэлхээ тасрахгүй.

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруултад орсон дарга нарын ихэнх нь тэнцэж төрийн удирдах албан тушаал, яам агентлаг газрын дарга нараар томилогддог. Тэд ихэвчлэн  УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн дарга нарын  туслахууд байдаг нь бичигдээгүй хууль. Дарга нарын татаас түлхээсгүй бол удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад эхний байранд тэнцсэн байсан ч хавтсанд үлдэх жагсаалтын эхэнд нэр нь  бичигдээд л үлддэг.

Монгол улс нийт 286 мянган төрийн албан хаагчтайгаас  төр солигдох бүрт тал хувь нь дарга нарын буянаар туг тахигддаг нь гэм биш зан болсон. Сонгулийн үр дүнгээр төрийн албан хаагчийг халахыг хуулиар хориглосон ч гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлдэг   байгууллага, албан тушаалтан алга.

Дарга нар нь өөрийн багаа бүрдүүлж байна гэж ил хэлэхгүй ч өөрийгөө тойрон хүрээлсэн, нам дагасан, дарга нартайгаа  өвөр хоорондоо сэм хэлэлцэн элдэв муу арга хэрэглэж ажлыг нь хаана бооно, дарамтална сүрдүүлнэ яаж ийгээд л хална. Хэвлэлээр мэдээлэл хийх юм бол байгууллагынхаа ажилтны нэр төрийг унагах нэгдсэн тактик хэрэгжинэ.

Дөрвөн жилийн давтамжтай дарга нарын мөнгөний томилгооны хэлмэгдүүлэлтэд өртөж ажлаа сольдог  жишгийг төрийн албан хаагчид арга буюу хүлээн зөвшөөрч ажил амьдралаараа хохирсоор ирсэн. Халаа сэлгээний эхэнд намын шугамаар  томилогдсон гэсэн шалтгаанаар хэлтэс, албадын дарга нар өртөж, хэдэн төгрөг илүү аваад намын ажилдаа шамдан орно. Энгийн төрийн албан хаагчдын хувьд нам дагасан томчуудаараа манай намын хүн, миний хүн гэж гуйлгахгүй бол нэг бол албан тушаал буурна. Нэг хэсэг нь заалттай халагдана.

Энэ онд ковидын улмаас хувийн хэвшлийн салбарынхан санхүүгийн хямралд өртөн 152 мянган хүн ажилгүй болсон. Одоо араас нь Засгийн газраас төрийн албан хаагчдыг цомхотгохоо ч зарласан.  Чадварлаг цомхон төрийн албыг бүрдүүлэх гэж ажлын байрны цомхотгол хийдэг үү гэвэл үгүй. Ихэвчлэн дарга нарын үзэмж, нам дагасан халаа сэлгээ хийгддэг. МАН 200 мянган гишүүдээ төрийн албанд томилсоор байгаа нь нууц биш ил цагаан харагдаж байна. Мянга яриад нэмэргүй, сонгуульд ялсан намынхан төрд ирж,  ялагдсан намынхан тойрохоо зуруулдаг. Төрд үлддэг нь хуруу даран тоологдох цөөхөн хэдэн мэргэжилтэн, намын гишүүд, дарга нарын нутаг нуга, ах дүүс, хамаатан садныхан байдаг.

Арай  архагшсан зарим нэг төрийн албан хаагч нь хамт ажилласан нөхдийнхөө ар хударгаар нь чулуу шидэж өөрөө үлдэнэ. Сонгуулийн дараа шинээр ажилд орсон албан хаагчид нь арай гэж сурч эхэлсэн ажлаа байраа алдахаас аргагүй болно. Хээл хахуул авдаг, ажлаа бусдад даатгадаг, амиа нөөдөг албан хаагчдад хариуцлага тооцох халж сэлгэхийг буруутгах гэсэнгүй. 

Мэргэшсэн төрийн албан хаагчдыг эрх мэдлээр далайлган элдвээр хавчихыг болиоч ээ л гэх гэсэн юм. Ажлаасаа халагдсан залуус нь дөрвөн жилийн сонгуулийн золиос болохоос залхаж  Солонгосыг зорих цувааг нэмж, залуу насныхаа эрч,  хүч хөдөлмөрийг эх орондоо биш хилийн чанадад гарган, ар гэр ах дүүсээсээ хол  ажиллаж, амьдарч байна.  Энэ тохиолдолд мэргэшсэн төрийн албан хаагчидтай, тогтвортой төр бүрдүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Энгийн жишээ авахад эрүүл мэндийн салбарт шинээр ажилд орсон залуу эмч нар үзүүлж буй өвчтнийхөө үг бүрийг картан дээр нь хуулж бичээд, шинжилгээ өгөөд ир гээд хэд дахин явуулна. Хүндэрсэн өвчтөн бол эмчлүүлэхээсээ өмнө хэвтэрт орно.  Ажилдаа мэргэшсэн эмч бол өвчтнөө үзүүлэх гэж ирсэн өдөр нь л уух эм, зөвлөгөө зөвлөмжийг бүрэн өгнө дөө. Нэг ажлыг хоёр хийхгүй, нэгдсэн бодлоготой, төр шиг төртэй, түмэн олон нь амгалан ажиллаж амьдрахсан даа.   

Н.Энхтүвшин

 

 

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.