10 дугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар өрсөлдөхөөр болсон. Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэр дэвшигчдээ хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна. Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй. Үүнд бид өөрсдөдөө ч дүгнэлт хийх ёстой” гэв.
Түүнчлэн бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцлов.